Америкийн улс төрчид төсвийн хямралаас сэрэмжлэх замаар нэг ч алхам хийгээгүй. Сенат ба төлөөлөгчдийн танхим, Цагаан ордон ба конгрессын долоо хоногийн турш хийсэн бүх зөвлөгөөн үр дүнд хүрсэнгүй. Гэсэн ч Цагаан ордон өөдрөг үзэлтэй хэвээр байна. Сангийн яам одоогоор хүрэлцээтэй хэмжээний мөнгө хөрөнгөтэй байна гэж шинжээчид тайтгаруулж байна. АНУ 2008 оны нэгэн адил өөрсдэд нь тулгарсан асуудлаар дэлхийг донсолгов. Дэлхий санхуугийн хямралд ахин нэрэвэгдэх үү гэсэн асуудлыг шинжээчид дэлхий даяар арга буюу тавьж байна. АНУ өрөнд идэгдэх аюул дамын наймаачдын ба жирийн иргэдийн хувьд гол асуудал болов. АНУ өрөө төлөх аргагүй болж мэднэ гэж тайлбарлагчид сэтгэл хөдлөн маргасаар байна. Төсвийн хөрөнгө дөнгөж 8-р сарын 2 хүртэл хүрэлцээтэй байх болно гэж АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер бүр 5-р сард мэдэгдсэн билээ. Энэ нь төсвийн хөрөнгө хоёр өдрийн дараа дуусна гэсэн үг. Эдүгээ АНУ 14 триллион 300 тэрбум доллар өртэй байгааг үүнтэй холбогдуулан энд дурдая. Конгрессын хүсэлтээр  Вашингтон зээллэг хийх аргагүй болсон. Бугд найрамдах ба ардчилсан намууд тохиролцох арга замыг эрсээр байна. Төсвийн алдагдлыг яаж багасгах нь гол асуудал болов. Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдах намын тэргүүн Жон Бейнер төрийн өрийн туйлын хэмжээг 900 тэрбум доллароор нэмж, төсвийн зардлыг  багасгахыг санаачилжээ.  «Мөн төсөл боловсронгүй гэж миний бие ба хамтран зүтгэгчид маань хэзээ ч хэлээгүй. Гэвч төсөл хямрал болон хоёр намын сөргөлдөөнийг давж баримт бичгийг сенатэд оруулж батлуулахад чиглэгдсэн үнэн шудрага хүчин чармайлтыг тусган харуулж байна» гэж Жон Бейнер хэллээ.  Баримт бичгийг гүйцээж боловсруулаагүй байгааг баасан гаригт сенатэд явуулсан санал хураалт тусган харуулав. 59 сенатч түүнийг дэмжиж, 41 нь эсэргүүцжээ. Бямба гаригт ардчилсан намынхан сенатч Гэри Ридийн санал болгосон төрийн өрийн асуудлаархи хуулийн төслийг дампууруулав. Цаг хугацаа шавхагдаж дуусч байгааг Барак Обама конгресст ахин анхаарууллаа. «Юм бүхэн сайн байх болно» гэж түүний туслахууд  хөрөнгө оруулагчдыг тайтгаруулсаар байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни CNN сувагт мэдэгдэхдээ: «Эрүүл ухаан давамгайлна гэдэгт итгэж байна. АНУ өрөнд идэгдэхийн хор уршиг хичнээн их аюултайг конгрессын дийлэнх олонхи гишүүд ойлгож байна. Манай түүхэнд ийм хэрэг явдал хэзээ ч болоогүй. Төрийн өрийг нэмэгдүүлэх нь засгийн газрын зардлыг нэмэгдүүлнэ гэсэн үг бишээ. Энэ нь конгрессыг оролцуулан бидний тавьсан өрийг дарна гэсэн үг. АНУ-ын нэр хүндийг гутааж болохгүй. Ийм алхамын хор холбогдол америк хүн бүрийг хамрана. Иймээс бид зохих арга хэмжээ авах ёстой. Ийм учраас конгресс Цагаан ордонтой  хийх тэмцлийн партизан тактикаас татгалзаж, эцэст нэгдсэн багаар харилцан найр тавих ёстой» гэв. Өрөнд идэгдэх тухай бүх үг яриа учир үндэсгүй байна. АНУ-ын төсвийн хямралын тухай бүх мэдэгдэл  олон нийтийн санаа бодлогод нөлөөлж, арга заль хийх гэсэн оролдлого гэж эдийн засагчид үзэж байна. Урт хугацааны эдийн засгийн хандлагыг судлах хүрээлэнгийн ерөнхийлөгч, Уолл Стритийн санхуугийн  шинжээч, Латви, Исланди, Хятад улсуудын  засгийн газрын татвар, санхуугийн асуудлаархи  зөвлөх асан Майкл Хадсон дээрх санааг  дэмжиж байна. Энэ нь улс төрийн томхооон тоглоомын нэг хэсэг хэмээн тэрээр үзэж байна. «Ямар ч хямрал үгүй. Энэ нь заль арга төдий зүйл. Цагаан ордон нэр нүүрээ барахгуйн тулд хямралын тухай ярьцгааж байна. Учир нь Обама тэтгэвэр ба эмнэлгийн даатгалын зардлыг арга буюу хорогдуулах ёстой. Өрөнд идэгдэх аюул ийм олонд таалагдахгүй арга хэмжээг зөвтгөхөд туслана. Талууд төсвийн нийгмийн зардлыг багасгахын хариуд төрийн өрийн туйлын хэмжээг нэмэх бололтой» гэж Майкл Хадсон хэллээ. Улс төрчид тэсвэр, тэвчээр уран үг яриагаараа өрсөлдөж байхад эгэл жирийн америк хүмүүс бухимдаж байна. Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харахад тэдний 80 хувь нь эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Талууд аль болох түргэн тохиролцох ёстой гэж 62 хувь нь үзэж байна. Телевизийн хэд хэдэн суваг «Санаснаа  хэл» төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Сонгогчид конгрессын гишүүдийг зэмлэж байна: «Та нар эцэст нь хэлэлцээр байгуулах ёстой. Бидний саналыг анхаарч, улс төрийн тулаанаа зогсоох ёстой». Биржийн шинжээчид одоогоор тэсвэр тэвчээртэй байна. Сангийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр бол төсөв ядаж хагас сард хүрэлцээтэй хөрөнгөтэй байна. Юуны туруунд төрийн өрийг дарна гэж тусгай газрын төлөөлөгчид мэдэгджээ. Энэ нь америкийн эгэл жирийн хүмүүсийн тэтгэмж, тэтгэврийн төлбөр эргэлзээтэй болно гэсэн үг.