Амь үрэгдсэн бүх уурхайчны цогцыг олж илрүүлэв. Осолд нийт 37 хүн амь насаа алджээ. 7-р сарын 29-нд Луганск мужийн уурхайд метан хий дэлбэрсний уршгаар 26 уурхайч амь үрэгдэж, 2 уурхайч шархдаж бэртэв. Мөн тэр өдөр Донецк мужад хүн ба ачаа буулгах, дээшээ гаргах 70 метр өндөр цамхгийн газар дээрх хэсэг нь эвдэрч нурсаны улмаас 11 хүн амь үрэгдэж, 4 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Өнөөдөр Украин улсад гашуудал зарлав.