ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Калининград мужийн Балтийск хотноо далайчдын өмнө үг хэлэхдээ Далайн цэргийн флот бол үндэсний батлан хамгаалалтын найдвартай салшгүй нэг хэсэг гэж тэмдэглэв. «ОДХ» радиогийн мэдээлснээр бол эдүгээ Оросын Зэвсэгт хүчин шинэ дур төрхтэй болж байгаа хийгээд  Балтын флот Далайн цэргийн хүчний сургалтын гол бааз болсныг Медведев онцлов. Далайн цэргийн флотын өдрийн арга хэмжээнүүд  шөнө орой хүртэл үргэлжлэнэ. Байлдааны хөлөг онгоцны парад боллоо. Балтын флотын хөлөг онгоцууд түүний дотор шумбагч хөлөгийг эсэргүүцэх нисдэг тэрэг бүхий «Сообразительный» цоо шинэ ангилалын онгоц, пуужинт хөнгөн онгоцны отряд, десантын жижиг онгоц туунд оролцов.