Өчигдөр орой үл таних этгээдүүд Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотноо  хоёр дэлбэрэлт ба алаан хядаан үйлдсний улмаас наанадаж 6 хүн амь үрэгдэж, 28 хүн шархдсан тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Нэгэн дэлбэрэлт хүнсний захад үйлджээ. Үл таних этгээдүүд урьд  хулгайлсан машинаар захаас гуйж зайлахыг оролдсон  хүмүүсийг дайрчээ. Дараа нь хутагтай гэмт хэрэгтнүүд замын хүмүүст халдав. Нэгэн хэрэгтнийг алжээ. Цагдаа нар 2 дахь этгээдийг саатуулав. 2009 оны 7-р сард ШУЕЗО-ны нийслэл Өрөмч хот эмх замбараагүй байдалд орсон билээ. Тэр үед олон мянган уйгар хүн гудамжуудад гарч, 6-р сарын 25-нд улс орны өмнөд нутагт тоглоомын үйлдвэрт хятадууд уйгарчуудтай зодолдсон хэргийг мөрдөн байцаахыг шаардав. Зодооны уршгаар хоёр хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархдаж бэртсэн билээ. Уйгар, хятад хүмүүсийн мөргөлдөөн хэд хэдэн өдөр үргэлжлэв. Хятадын эрх баригчдын албан ёсны тоо баримтуудаас харахад тэр үед 197 хүн амь насаа алдаж, 2000 орчим хүн шархдаж бэртсэн юм.