Сирийн засгийн газраас Дейр-эз-Зор хотыг танкуудаар буудсаны улмаас таван оршин суугч нь амь үрэгдсэн тухай Europe 1 радио станцаас сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээлийг үндэслэн мэдээлжээ. Засгийн газрын зэвсэгт хүчин өнөөгийн дэглэмийн эсрэг тэмцэл хөдөлгөөн гаарсны дараа хотыг бүслэжээ. Сөрөг хүчний талынханд нэгдэнэ гэж өөрийгөө сирийн армийн хурандаа хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан хүн саяхан мэдэгдлээ. Дейр-эз-Зоре  хотод цэргийн ажиллагаа явуулвал анги нэгтгэл нь тэдэнтэй байлдан дайтахыг тэрээр Сирийн эрх баригчдад үнэнч цэргийнхэнд сануулав. 130 мянган хүн амтай тус хот Сирийн нефтийн аж үйлдвэрийн төв юм. Ерөнхийлегч Башар аль-Асадын эсрэг олон нийтийн тэмцэл хөдөлгөөн 3-р сараас Сирид үргэлжилж байна. Сирийн удирдагч хэд хэдэн шинэтгэл явуулжээ. Эрх баригчид зөвшөөрөлгүй явуулж буй эсэргүүцлийн ажиллагааг цэргийн хүч хэрэглэх хуртэл хатуу арга хэмжээгээр таслан зогсоож байна.