«Тахрик-е Талибан» пакистаны талибуудын байгууллагын удирдагчдыг НҮБ-ын АЗ-ийн хориг арга хэмжээний цэст багтаасан явдал  Афганистанд террорын ажиллагааг намжаахад туслана гэж өчигдөр Кабулд Афганистаны үндэсний аюулгүй байдлын удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Латифулла Машаль  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Баасан гаригт НҮБ-ын АЗ АНУ, Их Британи, Пакистан улсуудын саналаар  тус радикал байгууллагын удирдагч Хикимулла Мехсуд, Вали ур-Рехман нарыг «хар цэст» оруулжээ. Одоогоос тэд дэлхийн хамтын нийгэмлэгээс террористуудын талаар явуулах ажиллагаанд хамрагдана. «Тахрик-е Талибан» пакистаны талибуудын байгууллага Пакистаны төдийгүй Афганистаны нутаг дэвсгэрт террорын ажиллагаа удаа дараа явуулсан юм. Тус байгууллага амиа золиослогч террористуудыг бэлтгээд афганистаны талибуудад шилжүүлж байна. Хожим тэд Афганистанд террорын ажиллагаа явуулдаг. Ийм амиа золиослогч этгээд барагцаалбал 5-6 мянган долларын үнэтэй байгааг Машаль тэмдэглэв.