Иран улс хийн хоолойн дэлбэрэлтийн уршгийг арилгаад байгалийн шатдаг хийг Түркэд ахин нийлүүлж эхлэв. Баасан гаригт ираны Баруун Азербайжан мужийн хил орчмын Базарганы дэргэд хийн хоолой дэлбэрсэн учир нийлүүлэлтийг зогсоосон билээ. Энэ нь сүүлийн жилд Ираныг Түрктэй холбох хийн хоолойд болсон гуравдахь дэлбэрэлт юм. Түрүүчийн хоёр дэлбэрэлт өнгөрсөн зун болжээ. Тэр үед засварлах ажил сунжирсан учраас оросын «Газпром» компани түркийн талын хүсэлтээр шатдаг хийн  нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн юм.