АНУ өрийн туйлын хэр хэмжээг нэмэх асуудалд «хариуцлагагүй», «зуйгүй» хандаж байгааг хятадын People’s  Daily сонин шүүмжилжээ. Сонин өрийн туйлын хэр хэмээг нэмэгдүүлэх асуудлаархи хэлэлцээ мухардмал байдалд орсоныг АНУ-д сонгуулийн компанит ажиллагаа  эхэлсэнтэй холбон үзэж байна. Америкийн улс төрчид илүү хэд хэдэн санал авахын тулд ард түмнийхээ ашиг сонирхолыг хохироож байна гэж сонинд бичжээ. Баасан гаригт АНУ-ын сенат төлөөлөгчдийн танхимын сайшаасан өрөнд идэгдэхээс сэрэмжлэх төлөвлөгөөг батлахаас татгалзав. АНУ-ын конгресс болон Цагаан ордон урьд хууль тогтоочдийн тогтоосон төрийн өрийн 14 триллион 300 тэрбум долларын  туйлын хэмжээг ахин нэмэх асуудлаар тохиролцоход хэдхэн өдөр үлдээд байна. АНУ-ын засгийн газар бүр 8-р сарын 4-нд 90 тэрбум 800 сая долларын улсын  облигацийн төлбөрийг төлөх ёстой. Гэвч зээллэх хөрөнгийн шинэ хэмжээ тогтоохгүй бол хуучин өрийг дарах шинэ зээл авч чадахгүй. Хятад улс АНУ-ын маш их хэмжээний облигацтай байна.