АНУ-ын ардчилсан намын засаг захиргаа болон конгресс дахь бүгд найрамдах намынхан төрийн өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг хорогдуулах асуудлаар өчигдөр зөвшилцэж чадсангүй. Бүр хэлэлцээний статус ч одоогоор тов тодорхой бус байна. Сенатэд ардчилсан намаас санаачилсан төрийн өрийн асуудлаархи хуулийн төсөл төөлөөгчийн танхимд  саналуудын зайлшгүй гуравны хоёрыг авч чадсангүй. Найр тавихгүй байна гэж бүгд найрамдах ба ардчилсан намын төлөөлөгчид бие биеэ зэмлэсээр байна. АНУ-ын конгресс төрийн өрийн туйлын 14 триллион 300 тэрбум долларын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр 8-р сарын 2-ноос наана гаргахгүй бол АНУ өрөнд идэгдэж мэднэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама парламентад хандан төрийн өрийн туйлын хэр хэмжээг нэмэх, төсвийн алдагдлыг багасгах асуудлаар аль болох түргэн найр тавихийг уриалав. Хэлэлцээ хийх цаг хугацаа шавхагдаж дуусч байна гэж тэрээр онцложээ.