Ирак улс ажиллахад аюултай орон хэвээр үлдсээр байна гэсэн дүгнэлтийг  Иракийг сэргээх асуудал хариуцсан АНУ- ын тусгай байцаагч Стюарт Боуэны  улирлын  тайланд дурьджээ.  Баримт бичигт Иракд байдал нэг жилийн өмнө байснаас аюултай байна гэжээ.  Тэнд шийтийн алан хядагчид дээрэм тонуул, аллага үйлдсээр байна.  6-р сард  энд америкийн 15 цэрэг амь үрэгджээ.  Энэ бол АНУ ын сүүлийн хоёр жилд үзсэн хамгийн том хохирол юм.Түүнчлэн, Засгийн газрын болон гадаадын элчин сайдын яамд байрладаг “ ногоон бүс” нэртэй   Багдадын хамгийн харуул, хамгаалалт сайтай хорооллыг буудах нь ихэсжээ.