Санкт-Петербургийн зохион бүтээгчид Орос улсын нутаг дэвсгэрийн хамгийн том загварыг гаргажээ. Уг загварт уул ус, гол горхи, талбай болон ой модны овгор товгорыг харуулж чаджээ.  800 кв метр талбай дээр хэдэн зуун  хот тосгод болон нүхэлсэн хоолой, гүүр, боомт, онгоцны болон нисэх буудал, төмөр замын өртөө болон цэнгэлдэх хүрээлэнгүүд багтжээ.  Янз бүрийн объектууд нь хоорондоо  автомашины зам  болон төмөр замын өртөөгөөр  холбогджээ.  Загвар дээр тээврийн хөдөлгөөнийг  компьютерийн программын тусламжтай    хийжээ.  Түүнчлэн, загварыг гэрэл унтраасны дараа, бүх барилга байгууламжийг гэрэлтүүлэх   “шөнийн дэглэмд ” дэлгэн харуулжээ.  Энэхүү ажлыг бүтээхдээ загвар бүтээгчид хүүхэд, өсвөр насныхныг татан оролцуулсан байна. Түүний нээлт энэ жил болно.