Ставрополийн хязгаарын Терскийн морин заводод өнөөдөр Араб адууны олон улсын наадам эхэллээ. “ Дэлхийн нэр цуутай хоёр мянга таван зуу  гаруй хурдан хөлгийн  дунд - арабын  сайн үүлдрийн морьд шилдгийн шилдэгт ордог.  Терскийн, оросын араб – манай бахархал. Аугаа Эх орны дайны ялалтын  парад  нь дээр Маршал Жуковын унаж явсан морь манайх  байсан гэдгээр бид бахархдаг юм”гэж тус хязгаарын Захирагч Валерий Гаевский хэллээ. “Саяхан завод 400 гаруй адуутай байсан. Өнгөрсөн жил бид Монгол улсад 100 гаруй  адуу нийлүүлээд байна гэж морин заводын хувь нийлүүлэгч, “Арнест” компаний ерөнхийлөгч Алексей Сагал ярилаа. Наадмын хөтөлбөрт  уран сайхны үзүүлэх тоглолт, морины уралдаан, “Арабын шөнө” шоу тоглолт оржээ.  «Кавказын  эрдэст уст»  газрын морин завод нь анх  1889 онд байгуулагджээ.  Харин 1921 онд маршал Семён Будённый санаачилгаар “Терскийн морин заводыг нээн ажлуулжээ”.  Нилээд хэдэн сайн үүлдрийн  адууг үржил селекцийн аргаар  үржүүлж одоогийн терскийн удмын  адууг гаргаж авсан ажээ.  Өнөөдөр эндхийн сайн угсааны морьдын 75 % нь терскийн араб  адуу  юм. Завод нь үржлийн   өргөн дэд бүтэцтэй бөгөөд  уудам бэлчээртэй юм. Терскийн морин завод “тавро”  өөрийн өвөрмөц чанарын тэмдэгтэй бөгөөд Европ, Ази, Америкийн олон улсын морин уралдааны шилдэг тэргүүний морьд эзэмшидэг ажээ.