АНУ-ын Конгресс баасан гаригт төрийн зээлийн дээд хэмжээг  нэмэгдүүлэх  төслийг унагалаа. Хэрвээ үүнийг 8-р сарын 2-ны дотор шийдэхгүй юм бол Америкд хямрал гарах нь гарцаагүй болоод байна. 7-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай сөргөлдөж буй бүгд найрамдахчууд төлөөлөгчдийн  танхимаар хянуулахаар  өөрсдийн төслийг орууллаа. Түүнд төрийн зээлийн дээд хэмжээг богино хугацаанд  900 тэрбум доллар болгох санааг дэвшүүлжээ. Цагаан Ордонд энэ төслийг тэр даруйд нь “үхмэл” гэж нэрлэсэн. Ардчилагчид нь төрийн зээлийг удаан хугцаагаар 2,5 их наяд  доллар болгохоор санаархаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, нэг жилийн дараа болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин энэ асуудал дээр  эргэж ирэхгүй, бүгд найрамдахчуудад  Барак Обамаг шүүмжлэх шинэ боломж олгохгүйгээр энэ асуудлыг  шийдэх гэж санаархаж байна. Ингээд ардчилагчид хоёр цагийн дараа Бүгд найрамдахчуудын төслийг сенат дээр унагав. Тэд тэнд дийлэнхи олонхи нь байсан юм.

8-р сарын 1-нд өөрөөр хэлбэл хямрал болохоос нэг хоногийн өмнөх өдөр ерөнхийлөгчийн талынхан  хуулийн төсөл оруулж ирнэ. Ингэхдээ тэд сөргөлдөгчдийн зарим нэг саналыг тооцох болно.  Гэвч тэд  өөрсдийн зүгээс  буулт хийхээс татгалзаж байгаа. “Санхүү, нягтлан бодох зөвлөгөө” компаний    стратегийн дүн шинжилгээний газрын  захирал Игорь Николаев хэлэхдээ: «Хямрал гарах магадлал өссөөр байна.  Эхлээд  энэ нь цэвэр улс-төрийн жүжиг юм шиг санагдаж байсан.  Харин одоо  ирээдүйг өөдрөгөөр хардаг би хүртэл, АНУ даанч нэг дэндүү байсан юм  гэж хэлэх байна. Энэ нь жинхэнээсээ гадна нөхцөл байдлаас үүдэлтэй техникийн хямрал байсан юм. Өөрсдөө үүнийгээ үүрнэ гэж америкчууд мэдэгдсэн. Гэхдээ  гадаад зээлийн үйлчилгээ   зайлшгүй заналхийлнэ. Энэ нь АНУ-ын үнэт цаасны байр суурь  сүрхий хэлбэлзэнэ гэсэн үг. Эдгээр  үнэт цаасыг барьдаг улс орнууд түүнээсээ салахыг бодож байгаа, энэ  нь доллар буурна гэсэн үг. Америкчууд төсвөө санхүүжүүлэх зээл олоход маш хэцүү байх болно. Одоо эрчимтэй өсөлт үзүүлэхгүй байгаа АНУ-ын эдийн засаг нь бүхэлдээ зонгсонги байдалд орж, дараа нь бүр буурч эхэлнэ» гэлээ. Оросын хувьд энэ нь хэрхэн нөлөөлөх вэ  гэсэн асуултанд  Игорь Николаев ярихдаа: «Оросын эдийн засгийн хувьд  хамгийн чухал зүйл нт нефтийн үнэ юм.  Хямрал ч юм уу, доллар унасан тохиолдолд эрчим-хүч тээгчийн эрэлт хэрэгцээ буурах болно.  Нефтийн үнэ буурах нь оросын   рублийн ханш буурч байна гэсэн үг. Ингэснээр  хөрөнгө оруулалт зогсоно. Хөрөнгө оруулагчид хөрөнгө санхүүгээ аль нэгэн юманд оруулахгуй, ашигтай үеийг хүлээх болно» гэв.

   АНУ-д гарч болзошгүй хямрал нь дөнгөж зах зээлд хөлөө тавих гэж байгаа орнуудын хувьд ямар үр дагавар авчирах тухайд  “Квадро”  хөрөнгө оруулалтын компаний захирал Роман Андреев тодорхойлохдоо: «АНУ-ын хямрал  хөгжиж байгаа орнуудад нилээд сөрөг үр дагавар авчирна. Бүгдэнд нь биш л дээ, гэхдээ хөрөнгө оруулагчдын дунд хөгжиж байгаа зах зээлтэй орнууд нь, харин ч бүр  эсрэгээр чимээгүй боомт болон ашиглагдаж  болох юм гэсэн дам яриа явж байна.  Гэхдээ тэнд эрсдэлээс нуугдаж болно гэж би үзэхгүй байна. Яагаад  гэвэл,  үүнээс өмнө хөрөнгийн зах зээлүүд  дээр сөрөг үр дагавар гарч эхэлнэ гэж бодож байна. Хөгжилтэй орнууд хөгжиж буй зах зээлээс буюу эрсдэлээс зайгаа барина гэж бодож байна.  Мэдээж хэрэг энэ нь хөгжиж буй орнуудын валютанд нөлөөлнө, тэгээд мөнгөний ханш унана байх» хэллээ. Түүнчлэн шинжээчийн тайлбарлаж буйгаар, хүн амын дунд үймээн самуун төдийлөн гарахгүй бололтой. Яагаад гэвэл хөгжиж байгаа орнуудын Төв банкны тэргүүн нар  азийн болон олон улсын санхүүгийн хямралыг  урьдчилан сэргийлэх үүднээс тэдний гарыг нь нилээд хүндрүүлээд орхисон ажээ. Гэсэн хэдий ч  АНУ нь  дэлхий ертөнцийг гурван жилийн өмнө элгээр нь мөлхүүлсэн хямралд дахин хүргэхгүй гэдэгт итгэх сэтгэл  үлдээд байна.