Норвегид аймшигт явдал гарснаас хойш бүтэн долоо хоног өнгөрчээ. Энэ эмгэнэлт явдлыг одоо хэр нь  хүмүүс мартаж чадахгүй байна, ялангуяа энэ аймшигт явдлын гэрч болсон хүмүүст бүрч хүнд байгаа.  Тэдний  нэг  Ливаны иргэн 26 настай Басиль Аль Удд Бейрутэд амьдардаг.Тэр Норвегиээс гэртээ эсэн мэнд эргэж ирсэн нь түүнийг хувьд том аз, бурхны аврал юм.  Тэгээд зөвхөн тэр болон түүнтэй хамт байсан хүмүүс л амьдралын агуу их үнэ цэнийг мэдэрч авсан юм.Басиль нь “Ливаны Ардчилсан –дэвшилт намын” даалгавраар “Норвегийн хөдөлмөрчин залуучуудын хөдөлмөрийн намын” их хуралд  урилгаар оролцсон нэгэн бөгөөд норвегийн эмгэнэлт Утёяа арал дээр их хурал болжээ.Манай сурвалжлагч  Басиль аль-Уддтай уулзаж ярилцжээ. “Оросын дуу хоолойд” өгсөн энэхүү ярилцлагадаа ливан залуу  аймшигт тэр явдлын тухай дурсан санахдаа: «7-р сарын 19-ний мягмар гаригт бусад зочид, төлөөлөгчдийн нэгэн адил Норвегийн нийслэл  Ослод нисч ирснийхээ дараа онгоцны буудлаас “Хөдөлмөрчин залуучуудын хөдөлмөрийн нам ын” төв байранд очсон юм.  Харамсалтай нь дөрвөн өдрийн дараа, 7-р сарын 22-нд  энэ байр  алан хаядагчийн халдалгын бай болсон юм. Энэ бол эхний дэлбэрэлт болсон байр. Би гадаадын 6 төлөөлөгч. Норвегиэс оролцсон  560 хүний хамт Ослогоос цаг хагас явах зайтай Утёяа арал дээр хүрэлцэн ирсэн юм. Арал дээр өнгөрүүлсэн  хоногуудад бид бие нь биетэйгээ танилцан, нөхөрлөж байлаа. Энэ арал дээр анх ирсэн хэн бүхэн диваажинд байгаа мэт сайхан байлаа. Энд ямарч хүчирхэг, шуугиантай    соёл иргэншлийн ул мөрч үгүй байлаа.

  22-ны өдөр арал дээр ердийн  намуухан, тайван байлаа. Аймшигт явдал гарахаас хэдэн цагийн өмнө манай их хурал дээр Норвегийн ерөнхий сайд асан ирсэн юм. Түүнийг норвегийн эх гэж нэрлэдэг юм билээ. Түүнийг  арлаас явсны дараа  завсарлага зарласан байсан. Би  амрахаар байр руугаа явлаа, яагаад гэвэл би орой төлөөлөгчдийн өмнө гарч үг хэлэх ёстой байсан учраас бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэнэт манай гэрээс над руу утсаар ярьлаа. Миний найз надад Ослод дэлбэрэлт болсон тухай хэлсэн. Тэгээд би арал дээр нийслэл хотод гарсан  эмгэнэлт явдлын  тухай хамгийн анх мэдсэн хүн нь болсон юм. Төдий л удсангүй хаалга тогшиж, олон улсын асуудал хариуцсан ажилтан эмэгтэй орж ирлээ. Тэр нөгөө мэдээг дуулгаж байна. Полицынхан  зохион байгуулагчдаас усан онгоц хүссэн, тэднийг  арал дээр ирсэний дараа юу болсон тухай мэдэж авч, бүгд цаашид хэрхэн ажиллах тухай ярихаар тохиролцсон байв. Энэ үеэр бид  хурлын  танхим орж, нөгөөдүүл маань арал дээр ирсэн усан онгоцыг тосч, эргээс  дээшээ байр руу хамт явцгаав. Байрны дотор зуу орчим хүн цугларч,  хүмүүс нэмж ирсээр л байлаа.

   Тэгээд хэсэг хугацааны дараа  буун дуу шиг,  бөглөө онгойлгож байгаа юм шиг чимээ гарсан нь,  анхны буудлага байсан юм. Хэн нэгэн хашгирч, хүмүүс гүйлдэж эхэлсэн.  Ихэнхи хүмүүс сэлээд холдоно гэж бодсон уу, ус руу орцгоосон. Би цонх руу очтол цонхны цаана надаас таван метрийн зайд полицын хувцастай хүн хүмүүсийг юу ч болоогүй юм шиг, тайван  буудаж явсан. Эхлээд би ийм тоглоом тоглож байгаа юм байх гэж бодсон. Би юуч ойлгохгүй байлаа. Гэтэл полицын хувцас өмссөн тэр хуурамч этгээдийн урьдаас гүйж явсан нэгэн залуу эмэгтэйн тархийг зад буудаж, цус нь садарч, эмэгтэй тэр дороо  үхэтхийн унасан. Дүрэмт хувцастай тэр хүн богино  автомат буугаар хүмүүсийг их мэргэжлийн, тайван  буудаж явсан. Тэр маш хүйтэн, ямарч сэтгэл хөдлөлгүй явж байсныг зориуд тэмдэглэмээр байна. Тэр арлын зүг чиглэж, хүмүүсийг онилон хороосоор явж байлаа. Би танхимд байсан бүх хүмүүст доошоо сууцгааа гэж хашгираад, үүд рүү чиглэсэн гэж Басиль аль-ууд өгүүлж байна. Бид хүмүүсийн цогцос овоорсон  хамгийн том майхны дэргэд хүрч очлоо. Шархадсан хүмүүсээс цус урсаж байлаа.

     Нэг бүсгүй утсаар полицид дуудлага өгч байлаа. Харин биднийг хэр удаан хугацаанд тусламж хүлээснийг  одоо бүгд мэдэж байгаа.  Алуурчин ээлжит бүлэг хүмүүсийг олж буудаж байна. Дөрвөн хүнийг хороолоо, тэд бидэнтэй маш ойрхон байлаа. “Биднийг мэдчихлээ дээ” гэж би бодтол Брейвик : “ Хүмүүсээ одоо босцгоо, аюул өнгөрсөн” гэж хашгирч  байв.  Би норвеги хэл мэдэхгүй л дээ, гэхдээ нэг иймэрхүү л юм хэлэх шиг болсон. Би хажууд хамт нуугдаж байсан бүсгүйгээс юу гэж байна гэтэл тэр баярласандаа нулимс нь гарч, сүртэй нь аргагүй надад тэрний юу гэж хашгирсныг хэлсэн юм. Би тэр даруйд нь ойлгоод, хэн ч  байрнаасаа хөдлөхгүй байхыг  шивнэж хэлсэн. Энэ үед бидний толгой дээгүүр сумаар шүршиж алдав. Тэгээд  алуурчны  ийм мэхэнд орж   20 орчим  хүний тав нь  гарч ирж, амиа алдасан юм. Түүний дараа тэр  тэдний тавыг нь тэр даруйд нь буудан алж, тэгээд алах ажлаа ус руу чиглүүлсэн.

         Би ус руу чиглэн гүйн,  хүмүүсийг бас ус руу орцгоо гэж хашгирсан юм. Би «Ус руу, ус руу!” гэж орилтол  Брейвик бидний зүг рүү гурван сум тавьсан.  Би нуруун дээрээ хөвж,нүднийхээ булангаар өөрт нь ямарч эсэргүүцэл үзүүлж чадахгүй тийм бүлэг 20 хүнийг хороохыг харсан. Тэд шоконд орж, ямарч эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон байсан. Бас хоёр хүн нэмж миний араас сэлсэн. Энэ ёрын арлаас л хол  явбал амьд гарах юм шиг санагдаж байсан. Нүдэнд хий юм үзэгдэж, бас нэг хүн биднийг дурангаар харж, алуурчны хамтрагч байх гэж бодлоо. Тэгээд ингээд л үхдэг байж дээ гэж бодсон шүү. Аз болоход бидний удтал хүлээсэн тусламж ирж байжээ. Завин дээр гарч, бид  арал руу амьд мэнд үлдсэн  15 нөхөд дээрээ очсон юм. Ингэж бид хувь заяаны зургаар үүрдийн ахан дүүс болсон  юм» гэж Басиль Аль Удд  хэллээ. 

Гэрэл зураг