Оросын шатарчин  Владимир Крамник германы Дортмунд хотод  Вьетнамын  шатарчин Ле Куанг Льемтэй найм дахь өдрөө шатар нүүж, хайнцжээ.  Тэд 56 дахь нүүдэл дээрээ эвийн гэрээ байгуулсан байна. Одоогийн шатрын тэмцээнд 6,5 баллтай  Крамник түрүүлж явна. Өөртөө  баталгаатай ялалт авчирахын тулд тэр үлдсэн хоёр тоглолтын аль нэгнээс  0,5 оноо авах ёстой юм.  Шатрын 9  дэхь өдрийн тэмцээн бямба гаригт болж, ням гаригт шийдвэрлэх тэмцээн болно.