Орос улсын Пермь хотод нисдэг тавагт  зориулсан хөшөөний нээлт боллоо.  Пермийн ер бусын бүсээс холгүй орших Молебка тосгон руу хүрэх замд харь гаригийн хүний хөшөө босгожээ.  “Харь гаригийн хүн” явган суун, нэг өвдөг рүүгээ хазайжээ. Хөшөөний  төрх  ер бус, том нүдтэй, уйтгартай харцтай , яг л  өөрсдийнхнээсээ хоцорч, танихгуй гариг дээр гацсан мэт байна.  Сонирхуулхад, Молебка нэртэй энэхүү газар нь нисдэг таваг буудаг газар бөгөөд, тэр ч бүү хэл нисдэг тавагтай замын тэмдэг хүртэл энд  байдаг ажээ. Нисдэг таваг судлаачид бүсийн дотор соронзон зай үгүй болохыг илрүүлжээ.