Йемений өмнө зүгт гарсан цэргийнхэн, алан хядагчдын  хооронд болсон тулалдаанд 11 хүн  амиа алджээ.  Йемений армийн төлөөлөгч  Дофасд байрлаж байсан алан хядагчдын бүлгэмийнхэн баасан гаригт цэргийн анги руу дайрч хоёр хурандаа, дөрвөн цэргийн амийг  хороосныг мэдэгджээ. Мөн  цэргийн  9 хүн шархадсаж 5 алан хядагч  үрэгджээ.  5-р сард  алан хядагч “Аль-Каидагийн” бүлгэмийн сүлжээтэй холбоотой   “Шариатын партизанууд” бүлгэм  Зинжибарын ихэнхи хэсгийг хяналтандаа авсан юм.