Вьетнамын эрх баригчид тус улсын хойд хэсгээс айсуй яваа далайн хүчтэй шуурга  “Нок-Тенээс” сэрэмжлэн 300 мянга хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж өнөөдөр  Ассошейтэд пресс агентлаг Нгеан мужийн төлөөлөгчийн уламжилснаар    мэдээлжээ.  Филиппинд хүчтэй салхины  улмаас 40 гаруй хүн нэрвэгдээд  байна.  Агентлагийн мэдээлснээр эргийн ойролцоох орон гэрээ хаясан иргэдийн тоо 13,5 мянгад хүрээд байна. Түүнчлэн 30 мянган хүнийг зэргэлдээ Тханьхоа мужаас нүүлгэжээ.  Цаг уурчдын мэдээлж  буйгаар хар салхи нь Вьетнамын эрэгт бямба гаригийн үдэш ирэх юм байна.