Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ амь насны төлөө сэтгэл түгшиж байгаа ажээ. Миланы “Коррьере делла сера”  сонинд нийтлэгдсэн ярилцлагад засгийн газрын тэргүүний дээрх түгшүүр нь  Жамахирийн удирдагчийн заналхийлэлд үндэслэгдэж байгаа юм гэжээ. Ерөнхий сайд  Муаммар Каддафи нь Итали улсыг Ливийн цэргийн ажиллагаанд оролцсон болохоор өшөө авахаа мэдэгдсэн юм. Цэргийн ажиллагааны эхний шатанд тэр ливийн асуудлыг цэргээр шийдвэрлэхэд эсрэг байсан юм гэжээ. Гэхдээ АНУ-ын шахалтан дор Наполитаногийн ерөнхийлөгчийн байр суурь  болоод парламентын санал хураалтын дүнд, тэрээр НҮБ-ын ажиллагаанд аргагуй  оролцох болсон юм гэжээ.