АНУ-ын Сенат саяхан Төлөөлөгчдийн танхимаар зөвшөөрөгдсөн  төрийн зээлийг бууруулах  төслийг хүлээж авсангүй. Баасан гаригт  Танхимын төлөөлөгчдийн хуралдаан дээр  конгрессын гишүүд Бүгд найрамдах намын гишүүн Жон Бонерын дэвшүүлсэн  америкийн төсвийг  бууруулах саналыг  218 гишүүн дэмжиж,  210 гишүүн эсэргүүцжээ. Бонерын төлөвлөгөө нь 10 жилийн хугацаанд америкийн төсвийг 915 их наяд доллароор бууруулах байсан юм.  Дийлэнхи  нь эрх баригч  Ардчилсан намын төлөөлөл байдаг  АНУ- ын Сенат доод танхимынхаа  шийдвэрийг буруушаан санал хураалт явуулахад 59 :41 харьцаатай санал өгснөөр хэрэгсэхгүй болгожээ.  Баасан гаригт  шил дараалан болсон санал хураалт америкийн улстөрчдийн идэвхигүй байдалд цэг тавьж,  мягмар гаригт болох шийдвэрийг гаргахад хүргэлээ.  Хэрвээ АНУ-ын Конгресс 8-р сарын 2-ноос өмнө  төрийн зээлийг 14,3 их наяд долларт    нэмэгдүүлж эс чадваас АНУ нь хямралын байдалд орох юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхан парламентыг буулт хийн,  төрийн зээлийн урсгалыг нэмэгдүүлэн, төсвийн зардлыг багасгах шийдвэр гаргахыг  уриалсан билээ.   АНУ-ын ерөнхийлөгч цаг хугацаа маш бага үлдээд байгааг сануулжээ. Сенатын  Ардчилсан намын тэргүүн  Гарри Рид   төсвийн зардлыг бууруулах өөрийн төлөвлөгөөг эргэн хараад бүгд найрамдахчуудтай зөвшилцөх бодолтой байна гэжээ.Ридын төлөвлөж байгаагаар  ням гаригт санал хураалт явагдах гэнэ.  Хэрвээ ардчилагчид Сенатад санал нэгтэй баталж чадвал, энэ нь 53 санал гэсэн үг, үлдсэн 7 саналыг авахад тэд хангалттай, улмаар  60 санал нь төслийг батлахад хангалттай юм.  Энэ  бол боломжтой хувилбар, яагаад гэвэл ихэнхи  хуучинсаг үзэл баримтлалтай бүгд найрамдахчууд Бонерын төлөвлөгөөний эсрэг байгаа юм. Баасан гаригт Дэлхийн Банкны тэргүүн   Роберт Зеллик хийсэн мэдэгдэлдээ: Вашингтон нь галаар  тоглож байна. Дэлхийн улс орнуудын тэргүүн нар Вашингтоны улс төрийн шийдвэр гаргах чадваргүйг гайхаж байна “гэж  тэмдэглэжээ.