Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын болон хилийн хамтын ажиллагааны тухай Монгол-Тувагийн  хооронд гэрээ байгууллаа. Баримт бичигт Тува улсын Ерөнхий сайд  Шолбан Кара-оолы болон Монгол улсын Увс аймгийн Засаг дарга Эрдэнэсүрэнгийн Цасчихэр нар гарын үсэг зурлаа. Тувагийн төлөөлөгчид Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.Тува нь уламжлал ёсоор Монголын Увс аймагтай  тоүншийн харилцаатай байдаг юм. 2003 онд Тува улсын Төлөөлөгчийн газрыг Улаангомд нээн ажлуулжээ.  2009-2010 онуудад монголын талаас 20 орчим үзэсгэлэн-худалдааны арга хэмжээг зохион явуулжээ. Хоёр талаас наадам, онол практикийн бага хуралд болон чуулганы ажилд оролцох төлөөлөгчдийг байнга  солилцодог байна. Тувагийн их, дээд сургуулиудад Увс аймгийн оюутнууд суралцдаг байна. Тува Увс  аймгийн Тэс суманд эрчих хүч нийлүүлдэг ажээ. Хамгийн сүүлийн хамтарсан арга хэмжээний нэг бол Увс аймагт болсон тува-монголын бизнесменүүдийн чуулган уулзалтын хүрээнд төлөөлөгчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех, арьс шир,  мужааны болон эсгий хийх бөгөөд гутлын үйлдвэрийн цехүүдийн үйл ажиллагаатай  танилцсан юм.