Приморийн Находка хотын хүүхдийн зуны амралтын газар тус хоттой ах дүүгийн барилдалгаатай Өмнөд  Солонгосын Донгхэ хотын сурагчид иржээ.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сургуулийн шилдэг тэргүүний сурагчид,сургуулийн захирлын хамт ирсэн-гэж Находка хотын засаг захиргааны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. Энэ жил Донгхэ хотын сурагчид Находка хотод 15 дахь удаагаа ирж байгаа бөгөөд энд долоо хоногийн амралтаа өнгөрүүлэх ажээ. Тэднийг  хотын түүх дурсгалын, соёл болосвролын  болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулахаар өргөн хөтөлбөрийг бэлтгэжээ.