Польш улс Смоленскийн ойролцоо болсон онгоцны ослын бурууг оросын талд  тохох оролдлого хийв. Өнөөдөр Варшавт  тараасан Засгийн газрын комиссийн илтгэлд оросын агаарын диспетчер Ту-154 онгоцны багт буруу команд өгсөн гэж өгүүлжээ. Онгоцны буудлын буух талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, цаг агаарын мэдээ буруу байсан гэжээ. Үүний урьд  Улсхоорондын агаарын нисэх хүчний хороо нь онгоцны ослын шалтгааныг  польшийн  нисэгчдийн буруугаас болсон гэж  дүгнэсэн юм. Онгоц 2010 оны 4-р сарын 10-нд их манантай байхад  буух гэж байгаад осолд орсон юм. Тэр үед Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, түүний эхнэр болон Польшийн Сеймийн болон ЗГ-ын гишүүн 96 хүн нас барсан юм.