Энэ долоо хоногт  Хятадын  үндэсний валют АНУ-ын доллартай харьцуулахад урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. 7-р сарын 25-нд Шанхай хотын валют арилжааны цэг дээр нэг долларыг 6,441 юаниар арилжжээ. ОУВС-ийн мэдээлснээр юань нь доллартай харьцуулахад 5,5% хувиар өсчээ. Хятадын мөнгөний нэгжийн  ханш ийм байдлаар энэ жил өсөн нэмэгдэж байна. Гэхдээ ОУВС урьдын адил хятадын удирдлагуудыг эрчимтэй үйл ажиллагаагаа явуулахыг уриалж байгаа юм. Валютын сангийн удирдлагын үзэж буйгаар юаний ханш нэмэгдэж байгаа явдал  дэлхийн эдийн засагт ашигтай байж болох ажээ. Энэ бол маргаангүй үнэн зүйл. Ингэхдээ ОУВС- ийн зарим дүгнэлтүүдтэй санал нэгдэж болох юм гэж Оросын ШУА- ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн  Хятадын эдийн засаг, нийгмийн судалгааны  төвийн захирал Андрей Островский үзэж байна.

  Хятадын  үндэсний валютын  ханш нэмэгдэж байгаа нь тус улсын 6% хүрээнд алдаад байгаа  мөнгөний уналтыг багасгахад Хятадад ашиг тустай болж мэднэ.  Үнэндээ бол хятадын мөнгө солих цэгт тэдний ханш дээд хэмжээнд хүрээд байгаа явдал бол Хятадын зорьж байгаа, юанийг  дэлхийн нөөц валют болгох бодлоготой яв цав нийцэж байгаа юм. Энэхүү зорилгын төлөө өнөөдөр нилээд    хүчин зүйлүүд ажиллаж байна.  Тухайлбал, доллар суларч байгаа болон европын бүсийн нилээд хэдэн асуудлуудтай холбоотой юм. Эцсийн дүнд:  2010 онд юаниар хийгдсэн  олон улсын төлбөр тооцоо 0,5 % байсан бол, энэ жил 7 % болж 14 дахин нэмэгдсэн байна! Гэсэн хэдий ч юаний ханш шуурхай чангарч байгаагаас гарах сөрөг дагаврууд эдгээр эерэг талуудаас илүү байна гэж Андрей Островский тэмдэглээд «Одоогийн байдлаар Хятад улс өөрийн ханшны эрс өсөлт рүү явж чадахгүй байна. Үүний тулд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, хятадын мөнгө чангарч байгаа нь хятадын экспорттой холбоотой асуудлуудыг үүсгэнэ. Юань нэмэгдэх явдал нь хятадын бүтээгдэхүүнийг байнга үнийн давуу талтай байсан   гол үзлээс салгаж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр хятадын барааны өрсөлдөх чадвар буурна. Хоёрдугаарт, юаний ханш шуурхай  нэмэгдэж байгаа нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоглогчид, доллараа хумин, өөрсдийн активыг юаньд шилжүүлж эхэлнэ. Хятад улсад гадаадаас  хөрөнгө санхүү их хэмжээгээр урсаж орно. Энэ нь тус улсын санхүүгийн зах зээл дээр өөрийн “цэврүүг” арилгах  зөвхөн хурцадмал байдлыг л үүсгэнэ» гэлээ.

    Островскийн үзэж буйгаар хэрвээ дотоод эрэлт хэрэгцээ нь зүтгүүрийн үүрэг гүйцэтгэж буй  экспортыг орлож чадвал  мөнгөний ханш аажмаар чангарч дээрх эрсдэлтэй зүйлүүд нь Хятадын хувьд шийдвэрлэгдэж болох юм.  Эсвэл, бүр эсрэгээр. Хэрвээ Хятад улс өөрсдийн үйлдвэрлэгчдээс юаний ханшийг багасгасан   нууц тэтгэмжээ олгохгүй бол энэ нь үйлдвэрүүдийг дампууруулан,өрсөлдөх чадваргүй болгоно.Нөгөөтэйгүүр, дампуурал  нь ажилгүйдлийг дээд цэгт нь хүргэнэ. Өөр ч бас эрсдлүүд бий. Хэрвээ Хятад улс мөнгөний ханшаа шуурхай нэмэгдүүлж байгаа тохиолдолд  дотоодын зах зээлийг  бууруулахгүйн тулд  хүүгийн  бодлогыг бууруулж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цалингийн өсөлтийг зогсоох ёстой юм.Өөрөөр хэлбэл, асуудлыг  хүндрүүлэх бусад арга хэмжээг авах шаардлагатай байгаа бөгөөд  тэдгээр нь үндэсний валютын чадавхыг нэмэгдүүлэхээс хавьгүй чухал юм.Хятад улс тогтвортой байдлын үнэ цэнийг мэддэг. Бээжин нь Өрнөдөөс үргэлжлүүлэн үзүүлэх шахалтыг эс тооцон юаний ханшийг нэмэгдүүлэхтэй холбоотой  эрч хүчээ хадгалахыг чармайж байна.