Ливийн сөрөг хүчний Шилжилтийн үеийн үндэсний зөвлөл пүрэв гаригт өөрийн төлөөлөгчөө Франц улс руу илгээжээ.   Тэр бол 63 настай Мансур Сейф –ан –Наср юм. Лондонгийн Элчин сайдаар 74 настай зохиолч Махмуд Накуа болжээ.Үүний өмнө  Британий  ГХЯ Ливийн  Шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөлийг цорын ганц хууль ёсны засгийн эрх баригч гэж хүлээн зөвшөөрөн, Лондонгоос Триполийн сүүлчийн төлөөлөгчдийг хөөн гаргасан юм. Түүнчлэн  Ливийн сөрөг хүчний засгийн  газрыг албан ёсны хэмээн Герман, Испани, Арабын Нэгдсэн Эмират хүлээн зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ сөрөг хүчний Шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөлийн тэргүүн Мустафа Мухаммед Абдель Жалиль Каддафид буулт хийсэн хугацаа нэгэнт дуусч, тэмцэлдэгч хоёр талыг яриа, хэлэлцээний ширээний ард суулгах  Африкийн холбооны зуучлагчдын найдвар талаар болсныг  мэдэгдлээ. Түүний ярьснаар Каддафи нь огцрохоор шийдэж, тус улсад үлдэх боломжтой байсан, харин одоо энэ санал нь ач холбогдлоо алдсан гэжээ.