Йемений засгийн газрын цэргүүд болон тус улсын угсаатны Архаб нэгдлийн цэргүүдийн хооронд гарсан мөргөлдөөний  улмаас 40 хүн амиа алдлаа. Засгийн газрын цэргийн командлалын мэдээлснээр йемений аюулгүй байдлын хүчний талын 17 хүн нас барсан гэжээ. Ингэхдээ сөрөг талын 23 хүн амь үрэгджээ. Мөргөлдөөн нь тус улсын нийслэл Сане хотоос зүүн-хойд хэсэгт оршидог олон улсын онгоцны буудлаас зайдуу гарчээ. 5-р сарын сүүлчээр 6-р сарын эхэн үеэр тус онгоцны буудал нь байлдаанаас болоод  нэг бус удаа үйл ажлаа зогсооход хүрч байжээ.Йеменьд засгийн газрын эсрэг мөргөлдөөн 2-р сарын эхнээс үргэлжилсээр байгаа юм. Сөрөг хүчний талынхан тус улсын ерөнхийлөгч Али Абдалла Салехыг огцрохыг шаардаж байгаа юм. ХМХ -ийн мэдээлж буйгаар ардын тэмцэл хөдөлгөөны үеэр нийт хэдэн зуун хүн амиа алдаад байгаа ажээ.