Хүчтэй салхи болон аадар бороо нь Москва болон Москва орчимд онцгой байдал үүсгэв. Үүний улмаас гурван хүн нэрвэгдсэн байна. Салхи 150  мод унагаж, хүчтэй бороо хэдэн арван автомашиныг урсгажээ.Оросын нийслэлийн төв болон баруун-өмнөд хэсэг нилээд сүйрэл амсчээ. Нийслэл болон түүний орчмын хэд хэдэн дүүрэгт  гэрэл цахилгаан тасарчээ. Өнөө өглөө гэхэд гэрэл цахилгааныг бүрэн хэмжээгээр сэргээжээ. Нийслэл хотын замын хөдөлгөөн нилээд хүндэрч,  “Внуково “онгоцны буудлаас нисэх дөрвөн нислэгийг бусад нөөц буудал руу шилжүүлжээ. “Шереметьево”, “Домодедово” онгоцны буудлууд хэвийн хэмжээнд ажиллаж байв. Цаг уурчид баасан гаригт Москвад дахин  аагим халуу шатаж, аадар бороотой гэж мэдээлжээ.