Ливийн удирдагч Муаммар Каддафийн талынхны эсрэг тэмцэгч босогчдын цэргийн ажиллагааны удирдагч Абдель Фаатах Юнис пүрэв гаригийн шөнө  хороогджээ. Энэ тухай шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Үүний өмнө Рейтер агентлаг мэдээлснээр Юнис нь Марс-эль-Брег хотын байлдааны үеэр Бенгазид мэдүүлэг өгөхөөр дуудагджээ. Хувьсгалч генералыг Каддафитай холбоотой байж болзошгүй хэрэгт сэжиглэж байжээ. Шилжилтийн үеийн зөвлөлийн мэдэгдэлд: Юнис нь учир битүүлэг нас барсан. Байдлыг тодруулж байна гэжээ. Бусад мэдээллүүдэд,  түүний автомашин бүслэлтэд орсноос тэр буудалцааны үеэр  амь үрэгдсэн гэжээ. Абдель Фаттах нь Каддафийн засгийн газарын ДХЯ-ны сайдаар ажиллаж байжээ. Ливид гарсан сөргөлдөөний дараа үеээс тэрээр сөрөг хүчний талд орж, армийг ард түмний талд орохыг уриалагчдын нэг байсан юм.

   Ливид гарсан иргэний дайн нь,аль ч талыг үр дүнд хүргээгүй, үргэлжилсээр л байгаа юм. Пүрэв гаригт босогчид Брегийн боомтын нефтийн төлөө тэмцлээ үргэлжлүүлж байгаа болон  тунистэй хил залгадаг Гезайя дүүрэгт давшилтаа эхэлсэн тухайгаа мэдээлсэн юм. Энэ нь босогчдыг Трипольд ойртуулахгуй ч гэлээ, Каддафийг бас нэг тулгуур суурин газраас нь салгаж байгаа юм гэж Рейтерт босогчид тайлбарлажээ. Цэргийн мухардал нь яриа, хэлэлцээг бас зогсонги байдалд оруулжээ. Энэ асуудлыг  Африкийн холбоо, Ливийн асуудлыг дэмжих  өрнөдийн болон арабын орнуудын  бүлэг, НҮБ болоод хоёр талын яриа, хэлэлцээрээр хэлэлцэх юм. Лхагва гаригт шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн удирдагч Мустафа Абул Жалиль мэдэгдэхдээ: Муаммар Каддафийн  засгийн эрхийг  тус улсад амьдрах  эрхээр солих саналыг бодох хугацаа өнгөрсөн гэжээ. Энэхүү төлөвлөгөө нь хамгийн их боломжтой байсан юм гэж Оросын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов мэдэгдлээ.