Япон улс Хятад улсын тэнгисийн цэргийн хүчний хөгжлийн  хөтөлбөртэй холбоотой мэдээллийг  илүүтэй сонирхож байна. Энэ тухай пүрэв гаригт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр японы сайд нарын кабинетын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдэв. Эдано  Япон улс Хятад улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг ажиглах болно гэж хэлжээ. Японы ЗГ-ын төлөөлөгч Бээжин зэвсэгт хүчний тухай мэдээллээ илүүтэй  ил тод болгон, ялангуяа цэргийн онгоцны  зорилго болон байршлын тухай  мэдээллийг   шаардлагатай үед саадгүй  олгож байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.