Энэ өдрүүдэд Оросын өнцөг бүрээс урьд өмнө судлагдаагүй  пермийн ер бусын бүс  “М-гурвалжинг” судлахаар эрдэмтэд цугларч байна. Жил бүр болдог танин мэдээгүй объектыг судлаачдын бага хурал энд зохион явагдана. Орос улсад ер бусийн цаг ууртай арав орчим   бүс нутаг байдаг аж.  “М-гурвалжин” нь Пермь мужид байдаг бөгөөд ер бусын   нууц тайлалтай  газраар тооцогддог юм. Бүсийн нийт талбай хэдэн арван кв км. Мэдэж хэрэг эндээс  хүн, машин тэрэг алга болоогүй ээ. Гэхдээ явж байсан цаг зогсдог, тэнгэрт ойрмогхон тод гэрэл гардаг, өнгөт цахилгаан цохидог, цахилгаан цагираг гардаг. Эрдэмтэд үүнийг газар доорх хугаралтай холбон үздэг. Газрын гүнээс хүчтэй эрчим хүч  ирдэг байна.  Харин хугарал гэдэг нь бол газрын гүний цахилгаан соронзон эрчим хүчний доод давхаргаас  дээшлэх усны давалгаан мэт юм. Үүний дүнд өнгийн, дуу авианы болон бусад гоц үзэгдэл гардаг гэж пермийн бага хурлыг зохион байгуулагч Николай Субботин тайлбарлаад «Жишээ нь түүнийг бид “хөлдөөсөн авианы үр шим“ гэж нэрлэсэн юм. Тэрээр дараах байдлаар гарч ирдэг. Түүдэг галын дэргэд сууж байна. Гэтэл трактор явж байгаа сонсогдоно. Хүлээж байна, одоо гараад ирэхээр боллоо. Гэтэл үгүй. Объект байхгуй. Түүнчлэн өөр нэг аймшгийн үзэгдэл байдаг. Явган хүний жимээрявж байтал яг л усны давалгаалаад, юу юугүй усанд автах гэж байгаа мэт. Ийм мэдээллийг  хүний тархинд өгдөг байхгүй юу даа. Дараагийн өдөр нь зориуд энд ирж суухад юу ч болоогүй тайван байна. Тэр газар дор юм уу, эсвэл цахилгаан соронзонтой холбоотой юмдаг. Үнэхээрийн объектууд харагдахгүй мөртлөө, дэргэд ирж байгаа юм шиг байдаг» гэлээ. Эдгээр бүх ер бусын үзэгдлүүдийг эрдэмтэн мэргэд  судлана. Одоо “М-гурвалжинг” шувуу нисэх өндрөөс оросын агаарын шумбагч Валентин Ефремов судлана.  Магадгүй, тэр пэрмийн энэхүү ер бусын бүсийн нууцыг тайлж чадах ч юм билүү. Энэ хязгаарт нэг удаа ирсэн хэн бүхэн дахин заавал ирж, энэ л жимээр явах дуртай.