Оросын төв хэсэгт  тогтсон нохой гаслам халуун төрөл бүрийн онцгой байдлын шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Хэм заагч Цельсийн  +30 -аас буухгүй сар гаруй болж байна. Онцгой байдлын яамны гаргасан урьдчилсан мэдээгээр  нилээд хэдэн  бүс нутгуудад ойн болон хүлэрийн түймэр гарч магадгүй байна. Гэхдээ  өнгөрсөн жилийнх шиг тийм аймшигт зүйл дахин гарахгүй –өнгөрсөн жилтэй харьцуулбал, Оросын төв хэсэгт байгалийн түймэр 1- 2 дахин багсачээ. “Гэсэн хэдий ч байдал хүнд хэвээр байна гэж Ус цаг уурын төвийн дэд захирал Геннадий Елисеев “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа  тэмдэглээд «Яг одоо гантай байгагаас болоод  Архангельск муж, Коми улс, Карели, Сибирьт түймрийн онцгой аюул хадгалагдсаар байна. Амар мөрөн  болон Хабаровын хязгаарт өндөр температуртэй байна.  Өнгөрсөн жил гарсан түймрээс энэ жил тоо нь олон боловч, түймрийн талбай арай багассан» гэв.

   Тэгвэл  “Фобос” төвийн цаг уурч Леонид Старков үүнийг үгүйсгэж байна. «Энэ жил өнгөрсөн жилийг бодвол түймрийн аюул  харьцангүй гайгүй байна.  Энэ нь цаг уурын нөхцөл байдал болон агаарын урсгалын хуваарилалт, чийгшил, температураас  болж байна» гэж Леонид Старков хэллээ. Түймрээс гадна нохой гаслам энэ халуун өөр бусад хүндрэлүүдийг дагуулж байна. Эрүүл мэнд нь цаг уураас  шууд шалтгаалдаг хүмүүсийн эндэгдэл ихэсч байна. Жижиг станцуудын трансформатор унтарахаас эхлээд бүр шатна. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдгээр нь дэлхийн дулаарлын улмаас болж байгаа  гэнэ. Харин сүсэгтэй хүмүүс  Армагеддоны – дэлхийн сөнөх цаг айсуй хэмээн ярина. Дэлхийн өнцөг булан бүрт урьд өмнө үзэгдэж байгаагүй цаг агаарын өөрчлөлтүүд гарсаар байна. Жишээ нь: Камчаткийн Кроницкийн дархан цаазат газрын мөсөн уул хайлж байна, энэ нь  аралыг цаг уурын өөрчлөлтөнд хүргэж мэдэх юм. Харин Өмнөд Африкад 30 жилд анх удаа Энэтхэгийн далайн эргээр мөс тогтжээ. Иранд хүчтэй халж, Цельсийн +50 С хүрч байна. АНУ –д дээд хэмжээ тогтоосон  халуунаас болж  60 хүн нас  бараад байна. Дээрх явдал нь тус улсын 15 мужид болж өнгөрчээ. Украинд аадар бороо орж, 300 суурин газрыг гэрэл цахилгаангүй болгов. Харин цаг уурч Леонид Старков  иймэрхүү аймшигт цаг агаарын мэдээнд үл итгэдэг. Тэрээр байгалийн сүйрлүүд нь дэлхийн янз бүрийн цэгт байсан, байх ч болно,зарим газар их халуун, зарим газар их хүйтэн байдаг л юм. Энэ бол физикийн хэлээр “энерги хадгалах хууль”  гээд «Орос улсад тогтоод байгаа энэ өндөр халуун нь Камчаткийн мөс хайлж, Өмнөд Африкад хүйтэрсэнтэй огтхон ч  холбоогүй юм. Тэр нь Азиас ирсэн дулаан салхитай холбоотой юм. Хэрвээ бид оросоос нилээд баруун  болон зүүн тийш холдон харвал тэнд маш хүйтэн байгаа. Тухайлбал, төв Европ, Чехид арав гаруй хоногийн турш 0 хэм байна. Бүр зарим газарт хасах температурт ч хүрч байгаа. Сибирийн ихэнх нутгуудаар хүйтэвтэр байна. Тэнд хэвийн хэмжээнээс 5-7 С доогуур байна» гэж Леонид Старков  хэллээ. Ойрын жилүүдэд манай гаригийн цаг уур ямар байх бол? гэсэн манай радиогийн асуултанд Леонид Старков хариулахдаа: “Энэ бол маш хүнд асуулт байна. Цаг уурт олон хүчин зүйл нөлөөлж болох юм. Тиймээс манай гариг 5,10, бүр 50 жилийн дараа тийм цаг ууртай байна гэж хэлэх урьдчилсан зөв таамаглал байдаггүй юм.”