Филиппинд 30 хүний аминд  хүрсэн  “Нок-тен”гэдэг нэртэй хүчтэй далайн салхи  Хятадын Хайнань арал руу айсуй. Орон нутгийн одон орон судлалын газрын мэдээлснээр пүрэв гаригийн өглөө  Өмнөд-Хятадын тэнгисээс зүүн-өмнө зүгт 510 км зайд төв нь байжээ. Дараа нь уг салхи Гонконгоос баруун зүгт чиглэжээ. Цаг уурчдын үзэж буйгаар Хайнань арал руу  байгалийн сүйрлийн цохилт бямба гаригаас ням гаригт шилжих шөнө чиглэх нь. Энэ арал дээр гадаадын олон  жуулчид амарч байгаагийн дотор Орос улсаас  ч жуулчид амарч байгаа юм. Өмнөд Хятадын бүс нутагт энэхүү хүчтэй салхи нь хүчтэй дуу цахилгаантай бороо төдийгүй, цагт 100 км хурдтай хүчтэй салхи авчирах гэж байна. Цаг уурын таагүй бүсэд Вьетнам улсын хойд хэсэг мөн багтаж байна.“Нок-тен” лаос хэлнээс “шувуу” гэж орчуулагдаж байгаа бөгөөд энэ улиралд Азид гарч байгаа найм дахь хүчтэй салхи болж байна. Үүний өмнө Филиппины цуваа арал дээр хүчтэй далайн салхи болсны улмаас газар нурж, 32 хүн нас барж, 27 хүн сураггүй алга болжээ.