Дэлхийн эдийн засгийн монополь гүрэн АНУ-д төгсгөл ирэх нь-гэж   Оросын банкнуудын холбооны тэргүүн Гагерин Тосунян үзэж байна. Америк техникийн хямрал зарлах эсэхээс шалтгаалахгуйгээр   доллар “байраа тавьж “ өгнө гэж шинжээч итгэлтэй хэлж байна. АНУ хямралын ирмэг дээр ирээд байна. Хэрвээ Вашингтоны улс-төрчид төрийн зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрч чадахгуйд хүрвэл  хэдэн өдрийн дараа Америкийн түүхэнд анх удаа гунигтай үйл явдал болж мэдэх нь байна. ОУВС-ийн тэргүүн хатагтай Лагардын мэдэгдснээр, хямралын үр дагаврыг дэлхийн эдийн засаг бүхэлдээ  үүрэх болох нь. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама,конгрессын  дийлэнхи бүгд найрамдахчуудын сөрөг тэмцэл дээд цэгтээ хүрээд байна. Дэлхийн санхүүгийн систем нь  америкийн конгрессын  улс төрийн хэл амны золиос болоод байна гэж Гарегин Тосунян хэлээд «Санхүүгийн зах зээл бол ямар нэгэн гэнэтийн аюулаас огт хамааралгүй байдаггүй юм. Хэрвээ АНУ ын өнөөдөрийн байдлыг дүгнэвэл   сөргөлдөөнтэй намууд хоорондоо төрийн зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадагүй. Улмаар ээлжит нэмэгдэлт явагдаж л байсан. Энэ явдал хязгааргүй үргэлжилж байж болох уу, гэдэг нь харин өөр хэрэг юм» гэлээ. Гарегин  Тосунян  АНУ-д техникийн  хямрал болох нь үнэмшил багатай гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Вашингтоны монопол  яаж ч байсан дэлхийн санхүү, эдийн засагт төгсөл болох болжээ.  «Тэр ч бүү хэл ямарч санхүүгийн хямрал зарлаагүй байсан ч тэр нөхцөл байдал доллар, америкийн монополь  байдлын нэгэн адил дэлхийн эдийн засгийн орон зайд байраа тавьж өгнө. Америкийн валютын нөлөө яваандаа буурч эхэлнэ. Америк нь урьдын адил өөрийн нөхцлийг дэлхийд тулгаж чадахгүй болно. Үүнийг 10 жилийн өмнө түүнтэй өрсөлдөн гарч ирсэн евро гэрчилж байна. Харин түүний дэргэд өнөөдөр  Оросын алт-валютын нөөц дор хаяж доллар, евротой харьцах тодорхой тэнцвэрээ хадгалсаар байна» гэж Гарегин  Тосунян хэллээ.

   Төрийн думын эдийн засаг, хувийн аж ахуйн бодлогын   хорооны тэргүүн Евгений Фёдоров дээрх асуудлаар санал нийлж байгаа тухайгаа “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хөндсөн юм. Тэрээр АНУ эцсийн дүнд дэлхийн эдийн засгийн титмээ алдаж мэднэ гэж тэмдэглэв. Үүнд  АНУ нь үйлдвэрлэдэгээсээ илүү ихийг худалдан авдаг, төрийн зарлага  нь татвараасаа илүү байдаг төдийгүй байнга зээл авдаг гэж Евгений Фёдоров сануулаад «Улс-төрийн монополизм нь  Америкийг эдийн засгийн монопол болгодог. Чухамдаа хямрал нь америкчууд орлогоосоо илүү амьдардагт л оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс-төрийн нөлөөлөл нь бусад улс орны ард түмнийг шулж байгаа юм. Дэлхийн хүн амын  4,5 % тэнцэх хүн амд дэлхийн ДНБ-ний 40 % ногдоно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Би америкечууд хэзээ нэгэн цагт өрөө буцааж төлнө гэдэгт итгэхгүй байна» гэлээ. Одоо Америкийг дэлхий нийтээрээ нүд салгалгүй ширтсээр байна. Хэрвээ хууль тогтоомжоороо  төрийн зээлийг нэмэгдүүлж чадахгүйд хүрвэл ЗГ-ын урсгал зардал ч дуусна. Гадаад зээлийн хүү өсөн нэмэгдэж, төрийн облигац тогтворжин, америкийн доллар асуултын тэмдэг дор байх болно. Үүнтэй холбогдуулан шинжээчид санхүүгийн хямралын шинэ давалгааны тухай 2008 онд гарсан эдийн засгийн хямралтай харьцуулах юм бол далайгаас энхрийхэн  салхи давалгаалахтай адил гэсэн таамаглал дэвшүүлж  байна.  Зарим сониучхан шинжээчид дэлхийн эдийн засгийн  ийм  “цочрол” болж буй нь шаардлагатай зүйл. Энэ урьдны эдийн засгийн загварт шилжихэд хэрэгтэй юм. Дашрамд хэлхэд, Дэлхийн нэг чигт улс төрийн, эдийн засгийг засварлахад бид болон олон улс олон санал санаачилгыг дэвшүүлсэн юм. Үүнд  дэлхийн хамтын нийгэмлэгийн хяналтанд байх шинэ нөөц валют байх болно.  Тэр үед санхүүгийн шинэ бөмбөлгийг хэрхэн үлээж буйг биш, харин дэлхийд ноёрхох  жинхэнэ валют, эдийн засгийн өрсөлдөөнийг харж болох юм.