Иран улс нь цөмийн хөтөлбөрийн хөгжлийн  эргэлт буцалтгүй үе шатанд хүрсэн тул түүнийг зогсоож болохгүй гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдэгдэв. Түүний ярьснаар цөмийн технологи нь Ираны үйлдвэрлэлтийн  шинэтгэлийн нэгээхэн хэсэг болж чаджээ. Өрнөдийнхөн Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа гэж буруутгаж байдаг юм. Тегеран  үүний хариуд цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн шинж чанартай гэдгийг баталж байна гэж мэдэгдэж байна.