Норвегийн алан хядагч Андер Брейвик шоронд шүүх хурал дээр хэлэх үгээ бичиж байна. Энэ тухай “Верденс ганг” сонин өмгөөлөгч Гейр Липпестадын хэлснээс иш татан мэдээлжээ. Брейвикд цаас, үзэг өгөхийг зөвшөөрч компьютер ашиглахад нь татгалзсан хариу өгчээ. Мөрдөн байцаах ажилд хамтран ажиллаж буйн хариуд алан хядагч нилээд хэдэн болзол тавьжээ. Хуульчийн хэлснээр, тэдгээр нь маш нарийн өвөрмөц тул, сэтгэл зүйн судлаачид судлаж байгаа гэнэ.  7-р сарын 22-нд Норвегид хоёр дараалсан алан хядах ажиллагаа явагдаж 76 хүн амь үрэгдсэн юм. Эхний удаа Ослогийн төвд Засгийн газрын цогцолбор барилгын дэргэд болж, хэдэн цагийн дараа нийслэлээс зайдуу орших Утёяа арал дээрх засгийн эрх баригч намын залуучуудын амралтын газар гутамшигт цуврал буудлагыг үйлдсэн юм.