Ойрын үед Орос улс үр тарианы экспортоо нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  оросын хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник  илэрхийллээ. Өнгөрсөн жилийн 8-р сард тус улсын нилээд хэдэн бүсэд гантай байсны улмаас ургац багассантай холбогдуулан үр тариа экспортоор гаргахыг түр  хориглосон байсныг Оросын засгийн газар энэ 7-р сарын 1нд цуцалсан юм. Энэ сарын эхний байдлаар гадаадад 1,5 сая тонн үр тариа  худалдаад байна.Гол худалдан авагчид нь Түрк, Египт, Азербайжан, Израиль, ЕХ-ны орнууд юм. Түүнчлэн Никарагуа, БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргаад байна. Экспортын нийт хэмжээ 18-20 сая тонн байхаар тооцоолж байгаагаас гадна,нийт 90 сая тонн үр тариа авахаар төлөвлөж байна.