7-р сарын 27 нд Москвагаас 400 км зайтай оршдог эртний оросын Елец хотын хоёр мянган үзэгч олон  соёлын гайхамшигт тоглолтын гэрч болно.  Энэ бол “Елец хотын түүхийн тухай домог, гэгээн Мария болон Доголон Төмөрийн”тухай  дуурийн нээлт юм. Энэхүү дуурийг байгалийн гайхалтай сайхан голын эрэг дээр, эртний сүмийн дэргэд тоглоно.  Зохиолын үйл явдал XIV зуунд болж байгаа бөгөөд алдарт цэргийн  жанжин Доглон Төмөр хааны  байлдан дагуулалтын тухай өгүүлэх юм. Гадаа,  ил тоглох энэхүү тоглолтонд Москвагийн шилдэг театруудын  300 орчим уран бүтээлчид оролцоно.  Түүнчлэн,  Цэрэг-түүхийн сэргээн засварлах клубуудын гишүүд  1395 оны Ельцын орчимд болсон тулалдааныг уран сайхнаар  дүрслэн харуулах юм. Тэр үед оросын цэргийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан доголон Төмөр хааны цэргүүд хотыг эзлэн авч, цааш Москсва руу давших гэж байв. Гэтэл гэнэт зогсчээ. Яав? Юу болов? Домогт гардгаар Оросын Богородица бурхан хааны зүүдэн д ирж, түүнийг нэн даруй хотыг орхиж явахыг шаарджээ. Олон  түмэн олонд онцгой хүндлэгддэг, дайн дажингаас хамгаалдаг   Владимирын Дарь Эхийн хөрөг  зураг   Москва руу чухам  энэ өдөр  хүргэгдсэн түүхтэй юм-гэж энэ дуурийн зохиолыг бичсэн зохиолч Радомир  Ползунов “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв: «Түүх гэрчилж буйгаар Москва тэр чигээрээ, найман настай балчираас, наян настай буурал хүртэл Владимирын Дарь Эхийн хөргийг тосч угтаж байсныг –түүх гэрчилдэг гэж Радомир Ползунов ярьж байна.  Москвагийнхан  Доголон Төмөр хаан  бол хэн гэдгийг сайн мэдэж байсан.  Тэгээд тэр ирэх болосн нь юутай холбоотой гэдгийг ч мэдэж байв. Тиймээс хотод уйлаан хайлаан, эргэн тойрон тусламж хүссэн, зовлонд унасан олон байв. Үнэн алдартны шашны ширээт лам  Киприан сүмээс гаралгүй гурван хоногийн турш аврал эрж мөргөл үйлджээ.  Энэ мөрөгөлийн дараа Доголог Төмөр ямарч тйалбар үгүйгээр цэргээ буцааж, оросын нутгаас морджээ. Бид түүхээс  тэр москавгийн газар нутгийг эзэмдэх асар их боломжтой байсныг мэднэ. Тэр үед түүний цэргийн тоо Москвагийн Василий вангийн цэргээс хэд дахин илүү байсан ажээ. Гэтэл тэр шийдвэр гаргаж цэргээ буцаасан. Тэр оросын хүч чадал, тэвчээр хатуужил, орос оюун санааг дийлэхгүй гэдгийг мэдэрсэн бизээ. Яагаад гэвэл тэр үүгээр дамжин Европыг байлдан дагуулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд, Итали, Герман, болон бусад орнуудтай түүнтэй дипломат харилцаа тогтоогоод байсан нь санаандгүй зүйл огт биш юм.  Гэсэн хэдий ч Орос улс  тухайн үедээ давашгүй бат бэх хана болж,   Европыг ч олон сүйрлээс аварсан юм» гэж тэр хэлсэн. Энэ бол түүхэн баримт юм шүү- гэж  зохиолч дурьдлаа. Дуурийн ийм хувилбартай  магадгүй мэргэжилтнүүд мэтгэлцэж болох юм. Нөгөөтэйгүүр,  “оросын түүх” Доголон Төмөр хааны домог заримдаа болсон явдалтай яг цав нийлдэг. Хамгийн гайхалтай зүйл нь гэвэл 1941 оны 6-р сарын 21 нд болжээ.  Тэр үед ЗСБНХУ ын Узбекистан улсын томоохон хот болох  Самарканд хотод Доголон төмөр хааны булшийг судлаж байжээ.   Экспедицийн судлаачдын гэрчилж буйгаар : гэнэт гэрэл унтарч, техник ажиллахаа больжээ. Тэгээд бунхны гурав дахь гурван тонн жинтэй хаш чулуун тагийг өргөтөл булшнаас  маш анхилуун, сарнай цэцгийн  үнэр  гарчээ.Тэр үеийг  киноны хальсан дээр буулгаж байсан зураглаач Малик Каюмов нэгэн удаа Самарканд хотод ер бусын өвөрмөц гурван өвгөнтэй тааралдтал, тэд нэгэн эртний үеийн ном судрыг заан: Энэ Доголон Төмрийн  шарилыг нээвэл –дайн гарна “гэж хэлжээ. Тэгээд их олон хүний амийг авсан, аймшигтай  цус урссан, урьд өмнө хүн төрөлхтөнд гарч байгаагүй тийм  дайн болно “гэж хэлж байжээ. Маргааш нь 1941 оны 6-р сарын 22 нд ЗСБНХУ ын торгон хил рүү фашистын Герман зарлаагүй дайныг эхэлсэн юм. Тэгээд Доголон Төмөрийн шарилыг дахин оршуулах тэр үе хүртэл зөвлөлтийн олон зуун мянган  иргэдийн,  цэрэг дахйчдын цус энэ дайнд урссан юм. Шарилыг дахин оршуулсан тэр цагаас Улаан Арми Сталинградын тулалдаанд ялсан юм. Дээрх зүйлийг янз бүрээр ойлгож болно. Гэхдээ түүх бол түүх, түүхэн баримт бол түүхэнм баримт –гэж “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа Москвагийн нэрт дуурийн хөгжмийн зохиолч Александр Чайковский ярьж байна. - Өнөөдөр энэхүү түүхийг  домог мэт хүлээн авдаг. Гэхдээ энд нэг ийм гүүр харуулсан нь бий.Тэр нь юу вэ гэвэл дуурийн төгсгөлд кино зураглаач Каюмовтай хийсэн ярилцлагыг үзэгчдэд гарган харуулдаг. Энэ нь дээр тэнгэрээс дайн гаргуулахгуй гэж  анхаарал өгч байсан гэдгийг харуулах гэж шүү дээ: «Энэ ажил бол миний хувьд их үнэ, хүндтэй ажил байлаа.  Миний эрт үеээс Оросын түүхтэй холбоотой дуурь бичих юмсан гэсэн мөрөөдөл маань биелсэн гэж Александр Чайковский ярьлаа. Би XIX  зууны Мусоргский, Римский –Корсаковын эхэлсэн, Прокофьевын дайны сэдвээр үргэлжлүүлсэн тэр дуурийн хөгжмийн чиг шугам, зөвлөлтийн дуурийн чиг шугамыг  үргэлжлэхийг хүсч байсан юм. Тэгээд хамтынг хүчээр энэ түүхэн уран бүтээл хийсэндээ баяртай байна. Энэ дуурийг  “ Елец хотын, Доголон Төмөр хааны тухай “ гэж нэрлэсэн минь иийм учиртай юм» гэж тэр хэлсэн. Елец хотын энэхүү  төсөл нь  түүхэн үйл явдлыг  хөгжмийн уран сайхны аргаар сэргээх анхны бүтээл болсон ч байж мэдэх юм.