Андрес Брейвикийг  Францын хэт барууны үзэл баримтлагч  “Үндэсний Фронт” намын зохицуулагч Жак Кутл дэмжлээ. Тэр Брейвикийг анх удаагаа Өрнөдийнхнийг хамгаалж гарч ирсэн түүнийг “бурхан” болгон шүтэхийг  уриалав. ИТАР-ТАССын мэдээлснээр, бичлэг дараах маягтйа байжээ: тэр бол Өрнөдийнхний анхны хамгаалагч. Норвегийн үндсэрхэг үзэлтний шалтгаан нь –лалын шашны довтолгоон. Түүнийг бидний бурхан болгоё!”. Энэхүү  бичлэгийг шахалтанд оруулан,  тэр даруйд нь устгав.Харин Кутл намын сахилгын хорооны шийдврээр албан тушаалаасаа огцров. Сүүлийн үеийн мэдээгээр  Андерс Брейвикийн осол гарахаас нэг цагийн өмнө Интернетээр тараасан тунхаглалын хариуд дэлхийн өнцөг булан бүрээс Ослод 1000 гаруй цахим захидал ирээд байгаа ажээ. Тэдгээрийн гурваны нэг нь британий хэт барууны хүчнийхэн ажээ. Тухайлбал, түүнээс адис аваад байгаа  “Английг хамгаалах лиг” гэх экстремист бүлэглэлийнхэн. Брейвик өөрийн үзэл бодлоо “Европын тусгаар тогтнолын дүрэм” гэж нэрлэн 1500 хуудсанд бичжээ. Түүн дээрээ тэр түүний ард 80 шаналагч байгаа  тухай өгүүлсэн байв. Тэд ийм маягийн алан хядах ажиллагааг дэлхийн аль ч өнцөг буланд сэдэж мэдэх юм. Ослогийн тойргийн анхны шүүх хуралдаан дээр тэр мэдэгдэхдээ Европын хоёр алан хядагч үүртэй хамтран ажилласан гэжээ.Полицынхан үүнийг маш нарийн судлаж ажиллаж байна. Брейвик нь өөрийгөө  ямар нэгэн системийн сонирхлыг илэрхийлж буй биет төлөөлөгч гэж ойлгож байж ч болох юм гэж улс-төрийн мэдээллийн төвийн захирал Алексей Мухин үзэж байна: « Энэ хүн дэлхийн хөшигний цаана орчин цагийн  дэлхий нийтээр удирддаг хүний санаа бодлыг ашиглажээ. Ийм нууц хөшиг нь түүнд анхаарал, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ түүнийг далдуур нууц бүлэглэлийн бодол саналыг илэрхийлэгч нэгэн гэж хүлээн авч, ямар нэгэн байдлаар энэ ажиллагааг удирдаж чадна гэсэн ойлголтыг суулгахад оршиж байжээ» гэж хэлсэн. Нилээд хэдэн шинжээчид Тунхаглалд бичсэн зүйлийн тал хэсэгт  төдийлөн ач холбогдол өгөхгүй байхыг зөвлөж байна. Марбургийн их сургуулийн профессор, улс төр судлаач Дирк Берг –Шлоссер ингэж ярьлаа: «Энэ бол онцгой бөгөөд цорын ганц тохиолдол юм.Өөрийгөө  Норвегийг болон Европыг харийн эзлэгчдээс аврагч Андерс Брейвикийн өөрийн ухаанаараа бодож олсон, улин гассан явдал.   Гэхдээ би үүнийг урьд өмнө гарч байгаагүй ганц тохиолдол л» гэж хэлэх байна.Алексей Мухин тайлбарлахдаа: Брейвик нь шинэ “алан хядагчдын брендыг” гаргаж ирэхийн тулд санаатайгаар зохиож    гаргасан дүр байж болох юм. Нэг ийм маягийн бүлэглэлийн   “Фронтмен” бөгөөд  бүх юм дуссаны дараа өөрийгөө харуулдаг.Үзэл суртлын цаад шалтгааныг тодруулан гаргах үед олон хүний амь нас эрсэдсэн өвдөлт намдах үед энэ брендийг  нэг, буюу хэд хэдэн хэт барууны болон ултрарадикал үзэлтнүүдийн бүлэглэлүүд ашиглах болно. Одоо ихэнхи  шинжээчид  Оклахомын засаг захиргааны байранд 16 жилийн өмнө гарсан дэлбэрэлттэй  “норвегийн алуурчныг” харьцуулан үзэж байна. 1978- 1995 онуудад Качинский 16 бөмбөгийн  шуудангаар илгээсэн,дэлбэрэлтээс болж гурван хүн нас барсан, 23 хүн шархадсан. Одоо харин Теодор Качинский насаараа хоригдох ялын дөнгөж дөрвөн  жилийн ялыг эдлээд байна. Эцэст нь хэлхэд, шинжээчдийн үзэж буйгаар Брейвикэд үзэл санал нэгтнүүд байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Харин түүнийг залгамжлагч байна уу гэдгийг цагш хугацаа харуулна.