Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганы Азербайжан улсад албан ёсны айлчлал лхагва гаригт эхэлнэ. Айлчлалын үеээр Эрдоган  Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтэй уулзалдана. Талууд байгалийн хий нийлүүлэх болон бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулах тухай хэлэлцэнэ. Түркийн Засгийн газрын тэргүүний Азербайжан улсад хийж буй айлчлал нь түркийн улс-төрчдийн хувьд уламжлал  болоод байгаа юм. Түркийн сайд нарын кабинетын шинэ тэргүүн хйод Кипрт очсныхоо дараа Бакуд айлчладаг ёс тогтоод байгаа ажээ. Айлчлалын хүрээнд Эрдоган Уулын –Карабахын мөргөлдөөнийг зохицуулахад онцгой анхаарал хандуулах гэж байгаа ажээ.