Афганистаны Кандагар хотын  дарга Гулям Хайдар Хамид лхагва гаригийн өглөө болсон халдлагад өртөж, амиа алдсан тухай орон нутгийн”Салам Ватандар” радиостанц  мэдээллээ. Аюулгүй байдлын хүчний тэргүүн Абдула Раззакийн тайлбарласнаар, амиаа золиослогч алан хядагч хотын захиргааны байранд нэвтрэн орж, дэлбэрэлтийг үйлджээ. Үүний улмаас нэг хүн шархаджээ. Хоёр долоо хоногийн өмнө Афганистанд ерөнхийлөгчийн үеээл дүү   Ахмед Вали Карзай алагдсан юм.