Өмнөд Солонгост газар нурж 17 хүн амь эрсэджээ. Сеулээс 100 км зайтай Соянганы усан сангийн ойролцоох амралтын газар лхагва гаригийн шөнө орсон аадар борооны улмаас  газар нүүжээ. Байгалийн сүйрэлд амралтын газар болон нутгийн иргэдийн гурван байр   өртсэн тухай орон нутгийн ХМХ мэдээлж байна. Аваргчдын хэлснээр гэмтэл авсан 26 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэдний заримынх нь биеийн байдал  хүнд байгаа ажээ.Эрлийн ажлыг, явуулахад сүйрэл гарсан газар цагдаагийн болон  галын 500 хүн ажиллажээ.