АНУ-д  техникийн хямрал гарах, эсэх хүртэл ердөө  долоо хоног үлдээд байна.  Бүгднайрамдахчууд болон ардчилагчид урьдын адил тохиролцож чадахгуй, харин ч бүр бие биеэ нээлттэй хэт улс-төржиж байна хэмээн шүүмжилж байна. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдын мэдрэл нь муудаж эхэлж байна-алт хаданд гарч, валютын зах дээр доллар суларч, франк, йень ашигтай байр суурийг эзлээд байна. АНУ дэлхийн хямралыг дахин өдөөлөө гэж Барак Обама өөрөө нээлттэй мэдэгдсэн. Тохиролцож чаддаггүй.  Нэг талаас Цагаан ордон, конгресс нөгөө талаас бие биенийхээ санаачилгыг хаагаад байдаг. Обамагийн тэргүүлсэн ардчилагчид ч, бүгднайрамдахчууд ч / танхимын төлөөлөгчдийг хянадаг/  тэр хэл үгээ ололцон хоорондоо  буулт хийж чадахгуй байна. Энэ нь ямар аюултай вэ- гэдгийг АНУ ын ерөнхийлөгч ойлгомжтой байдлаар тайлбар хийлээ: «Анхн удаа манай улсын түүхэнд зээлийн ААА рейтинг –буурах болно. Дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулагчид АНУ-д зээл өгөхөд хир аюултай бол гэж эргэлзсээр байна. Зээлийн хүү нэг мэдхэд л тэнгэрт хадна. Ийм явдал ипотекийг ч гэсэн хүлээж байгаа. Бид санхүүгийн гүн хямралд унах эрсдлээр аз сорьж байна. Бидний мэтгэлцээн бол энэ байдлаараа ухаангүй, хариуцлагагүй, ямарч  үр дүнд хүрэхгүй» гэж тэр хэллээ. Харин одоогийн мэтгэлцээн бол ердөө ч төрийн зээлийн тухай биш юм. Чухамдаа бол улс-төрийн тэмцэл гаарч эхэллээ,  Обамагийн үзэж буйгаар төсвийн энэ их зарлагыг баячууд төлөх ёстой, аль эсвэл бүгднайрамдахчуудын тулгаж буйгаар ядуучууд. Гэтэл энэ бол цэвэр сонгуулийн өмнөх шоутай холбоотой юм. АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама өөрийгөө шүүмжлэгч –  америкийн хөрөнгөтөн  болон томоохон корпорацуудыг улс орондоо туслахыг хүсэхгүй байгааг нээлттэй буруутгасан. Ингэхдээ хамаг хэцүү хүнд нь жирийн америкчуудын мөрөн дээр ирж байна гэж шүүмжлэсэн.  Харин Сенат дахь ардчилагчдын удирдагч  Гарри Рейд бүгднайрамдахчуудын үйлдлийг хэт даврагч үзлээр нэрлэсэн юм. Хариуд нь АНУ ын Конгрессын төлөөлөгч спикер Жон Бойнер  давшилтын байр суурийг эзлэн, Вашингтоныг хэт их зарлага гаргасан мгэж тэмдэглэсэн: «Одоо тус улсад олон сая хүн ажилгүй, ажил олохыг хүсч байна. Харин Вашингтон нь баруун, зүүнгүйгээр мөнгө цацадгаа үргэлжлүүлсээр байна. Одоо манай бизнесийнхан орлого, зарлагаа тооцон үзэж, Вашинтон төрийн зээлээ. Нэмэгдүүлж байна. Ерөнхийлөгч Обама байнга буулт хийн, нэгдмэл шийдэлд хүрэх тухай ярьж байна. Үүний тулд дараах зүйлүүдийг хйих ёстой: Вашингтон нь цаашид ч зарлагадаж, бусад нь тэрийг төлж байх болно. Үүнийг бид таслан зогсоох ёстой юм.» гэж хэлсэн. Энэ байн дээр америкчуудын тав тухтай амьдрлыг тавьсан байна. Шинжээчид ч гэсэн энэ талаар өөдрөг үзэл үгүй байна.  Ихэнхи нь Цагаан Ордон төрийн зээлийн урсгалыг нэмэгдүүлж чадна гэж итгэлтэй байна. Жишээ нь: Барак Обама  нь  Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ийм зарлиг гаргаж боломжтой юм. Гэтэл энэ бүхэн нь АНУ –д өгөх итгэлийг хөсөрдүлж байна –гэж Standard and Poors  компаний тэргүүлэх хөрөнгө оруулалтын стратегич Сэм Стовалл ярьж байна: «Миний бодоход конгресс хамгийн сүүлийн  мөчид төлөвлөгөөг дэмжинэ гэдэгт  ихэнхи хөрөнгө оруулагчид итгэж байгаа . Гэхдээ энэ нь төдийлөн шилдэг төлөвлөгөө байсан гэдэгт эргэлзээ төрж байна» гэж хэлсэн. Дэлхийн рейтингийн агентлагууд АНУ ыг тэдний рейтингийг  дахин харах шаардлага  болж мэднэ хэмээн  сэрэмжлүүлсээр байна. Хэрвээ ардчлагчид болон  бүгднайрамдахчууд төрийн зээлийг бууруулах асуудлаар харилцан буулт хийж чадахгуйд хүрвэл  ийм  гайхалтай зүйл болохгуй л болов уу. Ташрамд хэлхэд төрийн зээлийн 14 их наяд 300 тэрбум долларт хүрээд байгаа юм.