Орос улсад ойн түймрийн гол шалтгаан цаг агаарын ер бусын  аагим халуунаас болж байна. Тус улсын төв хэсгээр бүхэл бүтэн тосгонуудыг нүүлгэн шилжүүлээд байна. Волгоград мужид ойн аж ахуйн орчимд түймэр гарчээ. Түймэр модны оройгоор салхиар дамжин улам идэхижиж байв. Үүний улмаас 60 хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна. Түймэртэй нийт 250 хүн тэмцсэн төдийгүй агаарын тээврийг татан оруулсан байна.  Алс-Дорнодод  3-3,5 мянган  га талбайд гарсан 13 түймрийг   нэг хоногийн дотор дарж чаджээ.