Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак бүхэл хоол идэж чадахгуй болсон тухай түүнийг эмчлэгч  Шарм-эш-Шейхийн эмнэлгийн эмч нар мэдэгдлээ. Эмч нарын үзэж буйгаар тэрээр маш тамирдсан бөгөөд зөвхөн жимсний шүүс ууснаас, бийеийнхээ жинг  их алдаад байгаа гэнэ.   Эмнэлгийн   орлогч захирал Азем Азамын ярьснаар Мубаракийн амин чухал эрхтнүүд нь тогтворгүй ажиллах болжээ. Одоогийн байдлаар экс ерөнхийлөгч Шарм-эш-Шейхийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Тэрээр зүрхний шигдээс болсны дараа, эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм. Мубаракийг  авилгатай холбоотой болон энгийн номхон жагсагчдыг хороосон хэрэгт буруутгаж байгаа аж.