ОПЕК-ийн гишүүн Ливи улсыг  НАТО үргэлжлүүлэн бөмбөгдөж байгаа цагт тус байгууллага нефтийн үйлдвэрлэлтээ  нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдэв. Энэ тухай мягмар гаригт Венещсуэлийн эрчим хүч, нефтийн сайд Рафаэль Рамирес мэдэгдлээ –гэж ИТАР-ТАСС агентлаг дамжуулав. “Бид нефть үйлдвэрлэдэг улсыг бөмбөгдөх эрх  НАТОд  олгож чадахгуй”- гэж тэр мэдэгдэв. Рамирес нь нефть үйлдвэрлэгчдийг  1998 оныг давтахгуй байхыг уриалав, тэр үед азийн орнуудад гарсан эдийн засгийн хямралын давалгаанд нефтийн зах зээл хэт хангагдснаас болж нэг баррель нефть 10 доллароос доогуур үнэтэй байсан юм. Венесуэлийн сайд үзэхдээ, ОПЕКийн орнууд шудрага үнэ тогтоохыг хүсч байхад, хөгжилтэй орнууд зориудаар байдлыг  тогтворгүй болгох бодлого барьж байна гэв. ОПЕКийн гишүүнээр нефть экспортлогч 12 орон ордог бөгөөд Иран, Ирак, Саудын Араб, Венесуэл, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Алжир, Нигер, Этиоп болон Ангол ордог юм. Тэд нийлээд дэлхийн нефтийн 4О хувийг олборлодог.