Орос улын ерөнхийлөгч Дмитрий Медведев Мароккийн хаан VI Мухамедад тус улсад  онгоцны сүйрэл гарсны улмаас олон хүн амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлэв. Медведев гүн эмнэгэл илэрхийлэн нэрвэгдсэн бусад хүмүүст хурдаг эдгэрэхийг хүсэн ерөөв-гэж Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Тус улсын өмнөд хэсэгт Вангийн Агаарын цэргийн зэвсэгт хүчний “Геркулес “С-130 онгоц сүйрч 78 хүн нас барж, гурван хүн хүнд гэмтжээ. Баруун Сахартай хил залгаа орших Гулимин онгоцны буудалд буух үедээ цаг агаарын хүнд, манантай байдлаас болж уг онгоц нь уул мөргөж осолджээ. Энэхүү онгоцны осол нь тус улсад сүүлийн хэдэн арван жил гараагүй томоохон осолд тооцогдож байна.