Оросын мөрдөн байцаагчид Куйбышевын усан сангийн ёроолоос дээшээ татаж гаргасан «Булгария» илчит онгоцон дээр ажиллаж эхэллээ. Онгоцыг засварын газарт шилжүүлж зогсоов. Онгоцноос усыг шавхан гаргаж, элс, лагийг зайлуулж цэвэрлэжээ. Их бие нь бүрэн бүтэн байгааг урьдчилсан үзлэгээр тоггтоолоо.1955 онд үйлдвэрлэсэн «Булгария» илчит онгоц 7-р сарын 10-нд Ижил мөрөнд живсэн юм. Онгоцонд байсан 201 хүнээс дөнгөж 79 нь аврагдсан юм. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, илчит онгоц  зорчигчид тээвэрлэх зөвшөөрлийн бичиггүйгээр хэт их ачаалалтай замдаа гарчээ.