НҮБ Сомалийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амд  хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэхээр агаарын замыг нээж байна. Юуны түрүүнд хүүхдүүдэд туслана. Африк Эврийн барагцаалбал 12 сая оршин суугч болон Сомалийн хүн амын гуравны нэгэнд өлсгөлөнгөөр үхэх аюул тулгарсан гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн 50 жилд хамгийн аюултай  ган гачиг, мөргөлдөөн, хүнсний бүтээгдэхүүний өндөр үнэ  хүнсний хямралын шалтгаан болсон. Сомали, Кени, Этиоп, Жибути, Уганд улсуудад яаралтай тусламж үзүүлэхэд ойрын үед 1 тэрбум 500 сая гаруй доллар шаардагдах юм.