Хямралын уршгийг арилгаж буй зарим хөгжингүй  улсыг бодоход одоо Орос улсад хөрөнгө оруулалт илүү амар болсон гэж "Оросын эрсдэл" компанийн шинжээчид үзэж байна. Тус компани улс орныхоо эрсдэлтэй зах зээлийн томоохон этгээд болжээ. Арилжааны томоохон чадавхи бүхий эрсдэлтэй компаниудад хөрөнгө оруулсан  туршлага Москвад болсон «Бизнесийн төлөөх инноваци» жил тутмын форумын нэгэн сэдэв  боллоо. Эрсдэлтэй зах зээлийн хөрөнгө  технологийн хүрээний эрсдэлтэй холбоотой юм. Энэ нь ШУ-аас бүтээгдэхүүнд, шинэ бүтээлээс ажиллаж байгаа компаниудад, эрсдэлтэй төслүүдэд оруулах хөрөнгө билээ. «Оросын эрсдэл" компанийн Хөрөнгө оруулалт, магадлан шинжлэлийн газрын захирал Ян Рязанцев хэлэхдээ «Хилийн чанадад аж үйлдвэрийн том том сектор  эрсдэлтэй салбаруудад бий болж, аж үйлдвэрийн үйл ажиллагааг өөрчилж байна. Манайд эрсдэлтэй зах зээл хөгжлийн эхний үед үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөрөнгө гаргаж байгаа төрийн хүчин чармайлтын ачаар оршин тогтносоор байна. Мэдээжээр нэлээд их хэмжээний хөрөнгөтэй хувийн ба төрийн эрсдэлтэй сангууд байгаа. Хямралын уршгийг арилгаж байгаа зарим хөгжингүй улсыг бодоход одоо Орос улсад  хөрөнгө оруулалтын асуудал илүү амар болсон. Гадаадын олон компани энэ салбарт Оросын гаргасан амжилтыг ашиглаж, компаниуддаа хөрөнгө оруулах хувилбарыг эрэж байна. Зарим нь Орост шилжиж ажиллах асуудлыг эргэцүүлэн бодож байна» гэв.

     Мэдээжээр «Оросын эрсдэлтэй компанийн» хөрөнгө оруулсан сангууд зах зээлийн  үлэмж хэсгийг эзлэж байна. Орос улсад эрсдэлтэй зах зээлийн бараг тэн хагас  нь тус компанийн хөрөнгөтэй эсвэл компанид захирагдсан сангууд юм.Хөрөнгө  оруулмагц  үр дүн нь илрэн харагдах ёстой гэж үздэг. Харин эрсдэлтэй зах зээл хөрөнгө оруулалтын үр дүнгээ  3­-5-7 жилийн дараа мэдрэнэ. Хөрөнгө оруулагч аз туршиж байгаа учир  их хэмжээний орлого ашигтай болоход цаг хугацаа шаардагдана. Фотоник, хараа зүйн электроник, лазер зэрэг хүрээг авч үзье. «Оросын эрсдэл" компаниас хөрөнгө оруулсан хэд хэдэн компани дэвшилт боловсруулалтыг санал болгов. Тухайлбал, «Спектро люкс» компани хосгүй шинж чанартай ногоон лазерийг боловсруулав.Ногоон лазер гар утсаар ханан дээр гэрэл зураг үзүүлэхэд шаардлагатай. Гар утасыг ийм чанартай болгох нь нарийн түвэгтэй зорилт юм. Үүнд хямдхан эд анги тухайлбал лазер шаардагдана. «Спектро люкс» компани ийм хямдхан лазерийг боловсруулжээ. Одоо түүнийг бөөнөөр нь үйлдвэрлэх гэж байна. Дэлхийн томоохон компаниуд ногоон лазерийг туршиж, сэтгэл ч хангалуун байна. Энэ нь ирээдүйтэй үйлдвэрлэл хэмээн үзэж байна. Томоохон корпорациуд хүлээн зөвшөөрсөн учир түүнийг шилдэг бүтээгдэхүүн гэсэн. Энэ нь маш сайн жишээ" гэв.

  Тухайлбал хэдхэн жилийн дотор Орост тээврийн  хөдөлгөөнийг удирдах зах зээлийн 35-40 хувь эзлэсэн компани болж хувирсан «Оросын инновацийн технологи» компанийг дурдая. Ямар нэг байгууллага тухайлбал такси, автобусын парк эсвэл маш олон автотехниктэй ердийн байгууллагын машинуудын тухай мэдээллийг диспетчерийн төвд цуглуулж уламжлах төхөөрөмжийг бүтээжээ. Машин хаана юу хийж байгаа тухай зэрэг бүх мэдээлэл нэгэн төвд шилжиж байна. «Оросын инновацийн технологи» компани цахим мэдээллийг нэгтгэж, бүх программын хангамжийг боловсруулж, эдгээр үйлчилгээнд үзүүлэх амжилттай системийг байгуулав. Компани маш амжилттай хөгжиж байгаа учраас өнгөрсөн зун Оросын биржэд  гарч, хувьцаагаа анх байрлуулав. Оросын ба гадаадын хөрөнгө оруулагчид үүнд оролцсон гэв. «Оросын инновацийн технологи»  бол тухайн үед бизнесээс хөрөнгө авч,эрсдэлтэй зах зээлд оруулж, эцэст биржэд гарсан амжилттай компани юм.Санал дэвшүүлэхээс биржэд гарах хүртэл хөрөнгө оруулалтын бүх сүлжээ  Орост ажиллаж байгааг тус компанийн туршлага харуулж байна гэж «Оросын эрсдэлтэй компанийн» хөрөнгө оруулалтын газрын захирал Ян Рязанцев онцлов.