Конгресс төрийн өрийн туйлын хэр хэмжээг дээшлүүлэх асуудлыг ойрын үед шийдвэрлэх ёстой гэж  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгдлээ. Америкийн удирдагч сүүлийн хоёр долоо хоногт парламентад хандан өрөнд нэрвэгдэж  эрсдэлийг арилгах асуудлыг зохицуулахыг хоёр удаа уриаллаа. Өрөнд нэрвэгдсэн тухай 8-р сарын 2-нд зарлан мэдээлж болзошгүй. Обамагийн хэлснээр бол улс орны удирдлага төсвийн зардлыг багасгаж, чинээлэг америк хүмүүст ногдох татварыг нэмэгдүүлэх  ёстой. Бэл бэнчинтэй хүмүүсийн ашиг сонирхолыг уламжлал ёсоор хамгаалдаг Бүгд найрамдах намынхан эдгээр арга хэмжээг эрс шүүмжилж байна. Тус намын гишүүд эрүүл мэнд, нийгмийн хөтөлбөрүүдэд чиглүүлэх хөрөнгийг танахыг санаачлажээ.